Улс төрийн мэдээ
20 тэрбумын төсөвтэй Ц.Даваасүрэнгийн бяслагны үйлдвэр эхнээсээ ашиглалтад орлоо

Засгийн газрын 2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсанаар УИХ-аар хоёр ч удаа хэлэлцүүлсэн. Мөн хаврын чуулганаар төсвийг дахин тодотгоод буй.
Хэдийгээр Засгийн газар 2025 оны төсвөө хоёр удаа танасан ч шүүмжлэл дагуулсан зарим хөрөнгө оруулалтын төсөл хасагдаагүй. Тэдгээрийн нэг нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга байхдаа Ц.Даваасүрэнгийн санаачилсан Хөвсгөл аймгийн сумдад бяслагны үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтын төслүүд байсан юм.
Тэгвэл төслийн хүрээнд баригдах 20 тэрбумын хөрөнгө оруулалттай бяслагны үйлдвэр эхнээсээ ашиглалтад оржээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан суманд орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих бяслаг, сүү цагаан идээ боловсруулах үйлдвэр өнгөрсөн долдугаар сарын 2-нд нээлтэй хийсэн байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бяслагийг эрүүл мэндэд сайн гэж сонсоогүй
Нээлт яах вэ. Бүтээгдэхүүн бидний гэрт хэзээ ирэх вэ
Бүтээгдэхүүн хаа байна,дэлгүүрүүдэд байгаа болов уу?
Шоу, худлаа, яасан гэнэн итгэмтгий юм
Хятад руу бяслаг шахах юм яриаад татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байсан хүн дээ!!! Одоо л гадаад руу бяслаг урсах байлгүй дээ!!! Ширэн нүүртэй хачин хүн шүү
Ха ха энэ ч нэг их удахгүй дээ
20тэрбумын 10% ч их мөнгө шүү дэ