НИЙГЭМНийгэм мэдээ

Фото: "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль гурав дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд үргэлжилж байна.

Өнөө жилийн фестивалийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал, онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчдөд үзүүлэн сонирхуулж байгаа юм.

  • Говийн бүсийн хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө өөрсдийн соёлын өв, урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэнг толилуулж байна.
  • Төвийн бүсийн хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө өөрсдийн соёлын өв, урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэнг толилуулж байна.
  • Баруун бүсийн хүрээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө өөрсдийн соёлын өв, урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэнг толилуулж байна.

Гэрэл зургийг: Г.Золбоо, Б.Эрдэнэбаяр

Фото:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button