УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Үүрэхийг нь П.Наранбаяр, аахилахыг нь Г.Занданшатар

Төсвийн тухай хуулийн заалтаар, зургадугаар сарын 1-нээс өмнө худалдан авах ажиллагааг зохион байгуулж чадаагүй/амжаагүй бол шууд тухайн хөрөнгө оруулалтыг татах буюу хэмнэдэг болсон.

Үүгээр Боловсролын сайд П.Наранбаяр 436 тэрбум 718 сая төгрөгөө "хэмнүүлчихээд" байгаа. Харамсалтай нь, энэ ганцхан Нийслэлийн хэмжээнд гэхэд 17 сургуулийн ширээ, сандлыг худалдаж авах зардал байв.

Ингэснээр улсын хэмжээнд 71 сургууль, 40 цэцэрлэгийн барилга, тохижилт зогсож, есдүгээр сарын 1 гэхэд үйл ажиллагаа явуулж эхлэх боломжгүй болсон юм.

Харин өнгөрсөн амралтын өдрөөр Ерөнхий сайд Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 16-р хороонд баригдсан 181-р бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгатай танилцсан. Энэ үеэрээ Боловсролын сайд П.Наранбаярт, Нийслэлийн хэмжээн дэх ширээ, сандалгүй 17 сургуулийг хичээлийн шинэ жилд нь амжиж ашиглалтад оруулах үүрэг өгсөн байна.

Дээрх 181-р бага сургуулийн цогцолбор нь мөн ширээ, сандалгүй байгаа аж.

Өгсөн үүрэг нь энэ 181-р бага сургуулийг амжиж ашиглалтад оруулах тухай.

Харин албан мэдээнд нь, цаашлаад нийслэлийн хэмжээн дэх 17 шинэ сургууль ч бас ашиглалтад орох боломжтой боллоо гэж мэдээлэгджээ.

Яаж гэхээр лизинг, түрээс болон бусад хуульд нийцэх арга замаар санхүүжилтийг шийдвэрлэнэ. Энэ эрхийг нь Боловсролын яаманд тогтоолын төслөөр олгоно. Тус тогтоолын төслийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.

Хэрхэн учраа олох нь П.Наранбаярын асуудал болов. Харин үүрэг өгч, шийдүүлсэн нэрийг Г.Занданшатар зүүх нь. Мөн зөвхөн Хан-Уул дүүрэг дэх шинэ сургуультай танилцах үеэрээ, тус сургуулийг амжиж ашиглалтад оруулах агуулгаар ажилласан нь ч анхаарал татав.

Нөгөөтээгүүр, зургадугаар сарын 1-нд амжиж тендерээ шалгаруулж чадаагүй нь зарим шалтгаантай гэдгийг Боловсролын яамныхан хэлж байгаа. Тендер зарлах үеэр өрсөлдөгчид зориуд гомдол гаргах, шүүхэд хандах зэргээр үйл явц гацаасан нь бий. Нэгэнт ийм хэмжээний ашиг сонирхол бүхий бүлэг энд байгаа бол, тогтоолын төслөөр олгогдсон арга хэмжээнд ч мөн давуу байдал үүсгэн оролцох вий гэсэн эргэлзээ төрж байгаа юм.

Ямартай ч лхагва гарагт Засгийн газар тогтоолын төсөл баталсны дараа П.Наранбаяр гарц шийдлээ эрэлхийлж гарах нь ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

МАН зөвхөн нүүрснээс хулгайлсан 40- их наядаасаа 4- их наядыг нь Монгол улсын ирээдүй хойч үедээ сургууль цэцэрлэгт нь буцаагаад өгөхөд Монгол улсын боловсролын салбар босоод ирнэ дээ даанч МАН-АН-Н мафиуудын сэтгэл гэдэг төмөр мэт хүйтэн дээ!!!

Эрднээ
Эрднээ

Үүрэх гэж сайд болдог. Үүрч чадахгүй бол олон хохирол гаргахаасаа өмнө зайлаад өг. Энн бол хууль байх ёстой. Чойжилсүрэн мэтийн хүнийг зайлуулж чхдахгүй байгаа бол Занданшатар ч зайлаад өгөх ёстой

Зочин
Зочин

Сайд минь хэдэн муусайн багш нар чинь юм юм л хийж бна даа. Будагчин, үйлчлэгч, цахилгаанчин, мужаан, грушик гээд... одоо үйлчилгээний ажилчид олдохоо бсан. Тэгээд чаддагаар нь хэдэн багш нар л нийтийн эзэмшлийн бүх үйлчилгээг хийж бна. Амралт дуусаагүй ч дуудагдаж ороод 3 өдөр бүтэн ийм ажил хийж бна. Багшаас өөр ямар ажил хийе дээ байз. Үнэхээр залхааж бнаа.

Зочин
Зочин

Ха ха хулгай луйвар хийхээс өөр зүйлгүй новшнууд л бус уу

Зочин
Зочин

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж байдаг. Занданшатар яг тиим хүн шүү. Сонгосон сайдуудыг нь кккк

Зочин
Зочин

Боловсролын сайд ингэж сэтгэж ажиллахгүй. Наранбаяр ажлаа хийж чадахгүй байна шүү дээ. Салбарын асу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Боловсролын сайдын ганцхан алдаа нь хуучин яам, Боловсролын ерөнхий газраас нэг ч даргыг халаагүйд байгаа юм. Энх-Амгалан сайд тэдгээр нөхдүүдийг өөрлүү нь бөөрлөнө дотроосоо мэдээлэл задалж эсрэг ажиллана гэж мэдээд нэг ч ажил итгэж хариуцуулдаггүй дандаа өөрийн гаднаас дагуулж ирсэн багаараа хийлгэдэг байсан юм. Одоо сайд төрийн нарийн БЕГ-ын дарга гэх ажлаа олигтой хийж чаддагүй нөхдийг бүгдийг нь халах хэрэгтэй 1 жил итгэж үзлээ шдээ

Холбоотой мэдээ

Back to top button