НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"И-март"-аас чанарын шаардлага хангаагүй 83,4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

"Чингис" И-март салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын 28 улсын /ахлах/ байцаагчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явуулжээ. Тус шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83,4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна.

Мөн ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд хамруулжээ. Лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэнэ гэв.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button