Ажил эрхлэлтийн хүлээлт буурч байна

Монголбанкнаас гаргасан Бизнесийн төлвийн түүвэр судалгааны II улиралын үр дүнг албан ёсоор танилцуулжээ.
2025 оны 7-р сард 402 аж ахуй нэгжийн хариултад үндэслэн уг судалгааг гаргасан байна. Судалгаанд хамрагдсан дийлэнх аж ахуй нэгжүүд нь ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэртэй бөгөөд хүнсний болон хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, барилга, дотоод худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, 10-аас дээш жил ажилласан туршлагатай, 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой гэжээ.
Уг судалгаанд ажил эрхлэлтийн хүлээлтийн үзүүлэлтэд, Ерөнхий салбаруудын хувьд аж үйлдвэрийн салбарын хүлээлт бага зэрэг өссөн бол барилга, дотоод худалдаа, үйлчилгээний салбарын ажил эрхлэлт -17.8, -18.7 хувиар буурсан нь өмнөх улиралаас 14.4 нэгж хувиар буурсан дүн нь юм. Энэ нь 2023 оноос хойш ажил эрхлэлтийн хүлээлтийн үзүүлэлт хамгийн доод түвшиндээ хүрч буй тохиолдол билээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.