УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Ганхуяг: ₮4 их наядын татварын хөнгөлөлт хийхээр тооцсон. Иргэдийн татварын ачаалал буурна

Татварын багц хуулийн төсөлтэй холбоотой шүүмжлэлүүд идэвхтэй хөвөрч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, "ХХОАТ-ыг 20 хувь болгох гэж байна гэдэг нь худал мэдээлэл. 2022 оноос хойш “Хувь хүний орлогын албар татвар”-ын хуулиараа 10, 15, 20 хувийн шатлалтайгаар хэрэгжиж байгаа. Төсвийн хуулийг дагуулж энэ татвар нэмэгдсэн нь бага, дунд орлоготой иргэдэд илүү ачаалал өгч байна гэдэг үүднээс ажлын хэсгийн гишүүд орлогоос хамааран бууруулах зохицуулалтыг хуульд тусгасан. Тэглээ гээд өндөр орлоготой иргэдээс их татвар авна гэсэн үг биш гэдгийг онцолъё" гэлээ.

Мөн тэрбээр "Өчигдөр татварын багц хуулийн төсөлтэй холбоотой зөв мэдээлэл өгөх үүднээс хэвлэл, олон нийтэд маш дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Гэвч зарим хэвлэл нийт иргэдийн 80 гаруй хувь нь 3 сая хүртэлх төгрөгийн цалинтай гэдэг хэсгийг дутуу мэдээлснээс болж буруу ойлголт өгч байна.

3 хүртэлх сая төгрөгийн цалин гэдэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянгаас эхлээд 1 сая, 1.5 сая, 2 сая, 2.5 сая гээд хувь хүний ажил мэргэжлээс хамаараад 3 сая хүртэлх төгрөг авч байгаа бүх хүнийг хэлнэ.

Ажлын хэсгээс 4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт хийхээр тооцсон. Энэ хэмжээгээр иргэдэд очиж байгаа татварын ачаалал буурна. ХХОАТ, НӨАТ дээр:

  • 800 мянган төгрөгийн цалинтай хүн 13 хувийг татварт өгч байгаа бол 0.8 хувь болно.
  • 1.5 сая төгрөгийн цалинтай хүн ХХОАТ, НӨАТ-т 202 мянган төгрөг өгч байгаа бол 2 дахин буурна.
  • 3.5 сая төгрөгийн цалинтай хүн 488 мянга буюу 14 хувийг татварт өгч байгаа бол 9.5 хувь болно.

Одоогийн хуулиар жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлж байгаа. Шинэ хуулийн төслөөр 360 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлөхөөр тусгаад байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Имара
Имара
8 сар 26, 2025 14:04

Ясны үйлдвэр байгуулаад 4 жил боллоо. Харамс�##�тай нь татварын дарамтаас болоод ажлаа бүр мөсөн зогсоосон. Хог хаягдлын цэгээр дүүрэн ясны хаягд�##� болж байгаа шүү

Сүхээ
Сүхээ
8 сар 26, 2025 14:06

Лааз , төмөр цуглуулж мөнгө олдог иргэд маань е баримт нэхээд авч байгаа компани нь дансаар шилжүүлнэ гэх юм. Одоо ч хог хаягдлын үйлдвэрүүд бүгд зогсож байна.

Саран
Саран
8 сар 26, 2025 14:08

Хог хяагд�##�аасаа с�##�маар байна. Хог хаягдлын үйлдвэрүүдийг төрөөс дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлээч ээ.

Саран
Саран
8 сар 26, 2025 14:09

Хог хаягдлын үйлдвэрүүдийг татвараас 100 хувь хөнгөлж чөлөөлөх хэрэгтэй байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button