УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нийтийн эзэмшлийг нийтээс харамлав

"Ард" кино театрыг буулгаж суурин дээр нь 25 давхар оффис барихаар болсон тухай мэдээлэл гараад байгаа билээ. Харин энэ сарын 19-ний өдөр "Ард" кино театрын ногоон байгууламжит талбайг нийтийн эзэмшилд буцаан авах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тухайн газрын нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулж эхэлнэ гэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдээлсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нийтийн эзэмшлийг нийтээс харамлав. Ингэхдээ хувийн өмчийг өмөөрч буй байдлаар "Бид эрх чөлөө ярих боломжгүй" гэж гоёчилжээ.

Энэ тухай тэрбээр, "Төр нь өөрсдөө эхлээд болно гээд зөвшөөрөл өгнө. Баахан төслийн хөгжүүлэлт хийж байтал нэг шинэ дарга гарч ирээд үгүйсгэнэ. Төр нь өөрсдийн гаргасан шийдвэрээ цуцална. Тухайн үед зөвшөөрөл өгсөн төрийн албан хаагчид биш хөрөнгө оруулагч, хувь хүмүүс цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирно. Хэдэн жилийн дараа өөр нэг тохиролцсон хүмүүс нь “шинэ төслөө” хэрэгжүүлнэ. Эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр ажилдаггүй том усан оргилуур шиг юм хэдэн тэрбумаар шахна. Энэ үйл явцыг чимээгүй хараад суувал нэг л өдөр таны өмчийг ард түмний нэрээр нэг том дарга дээрэмдэнэ. Х.Нямбаатар та Үндсэн хуулийн дагуу хувийн өмчид хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. Үнэхээр нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн дайчлан авах тохиолдолд төрийн буруу шийдвэр гаргалтаас болж хохирч байгаа хөрөнгө оруулагч/төсөл хэрэгжүүлэгч талын нөхөн олговрыг бүрэн гүйцэт олгож, хохиролгүй байлгахад анхаарч байгаа юу?" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нийтийн эзэмшлийн газар шүү хүн явах зайгүй бололоо энэ авгай хотын төвөөр нэг удаа яваад үзээрэй ард түмнийг төлөөлж их хуралд сууж байгаа биздээ суудлын бөгөлөөс зайлаасай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хотын төвийн газруудыг нэг ч иргэн дур мэдэн барилга байшин бариагүй байх шүү . Бүгд тухайн үеийн хот удирдаж байсан МАН ын дарга нар зөвшөөрөл өгсөн байгаа шүү . Өөрсөдөө зөвшөөрөл өгчихөөд, дараа нь өөр дарга гарч ирээд цуцалдаг нь тэгээд шударга ёс уу . Тийм юм бол анхнаасаа зөвшөөрөл олгохгүй байх ёстой. Тэр зөвшөөрөл дээр гарын үсгээ зурсан даргаар хувийн компанийн хохиролыг төлүүлэх ёстой

Иргэн
Иргэн

НЯМБА ЦЭНГҮН 2 Г СОЛЬЧИХОО

Зочин
Зочин

Цэнгүүн маш зөв гаргалгаа хийв хувийн өмчид ягаад ч халдаж үл болно.

Zochin
Zochin

Tsengund sonirholtoi bga boltoi

Zochin
Zochin

Y####N, BUGSZ BALAI AVGAI CHAMD YAMAR CH HAMAAGUIEE. Y####N AVGAIG ZAILUULAACHEE UMHII AMARBAYASGALAN HUUREE.

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт

..хүний өмч .хүний хувийн өмч рүү хэн ч халдах эрх байхгүй..Цэнгүүнтэй санал нэг..Эзэн юмаа мэдэж..Эрэг нь усаа хашдаг...

Зочин
Зочин

Усан оргилуурын газар бол нийтийн эзэмшлийнх болохоос Ард кино театрыг авсан нөхдүүдийн өмч байх ёсгүй. Нийтийн эзэмшлийн олон газраа тэгж алдсан. Тэнгис кино театрийн усан оргилуур, Выставкагийн өмнөх усан оргилуурын талбай гэх мэт

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэнгисийн өмнөх, Выставкагын өмнөх усан оргилуурыг МАН ынхан буюу М.Энхболд , Бадамжунай нарын бүлэглэл идсэн.

Бодит байдал
Бодит байдал

Уймраа төр байж болохгүй:нэг өдөр хуулиар өгнө маргааш нь буцааж булааж авна.

зочин
зочин

Олигархи бүлэглэлд үйлчилдэг гишүүнцэр улстөрийн янхнууд нийтийн төлөө үйлчиллээ юу

Зочин
Зочин

Цэнгүүн гишүүн маш зөв хэлсэн байна .

Зочин
Зочин

юм болгонд жов жов хийдэг Цэнгүүн

Зочин
Зочин

Хулгайч хулгайчаа л өмөөрнө

Холбоотой мэдээ

Back to top button