ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарт холбогдох авлигын хэргийг гурав дахь өдрөө шүүнэ

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг болон Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Өмнө нь /2025-06-19/-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшилж /2025-08-25/ болж товлогдсон. Улмаар өнгөрсөн хоёр хоногийн туршид хэргийн шүүх хуралдаан үргэлжилж, өнөөдөр дахин хэлэлцэхээр болсон билээ.
Эргэн сануулахад, О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа одоогийн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж буй, хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлсөн.
Улмаар Б.Цогжаргалын тушаалаар шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн байдаг. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчхаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт холбогдсон. НШШГГ-ын ажилтнууд 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан 11 давхар объектыг хураан авч, 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн хамаарал бүхий “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн байдаг.
Мөн нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуунд О.Магнай нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэмээн буруутгагдсан юм. Харин Газрын албаны дарга Э.Болорчулууны хувьд Ц.Шижиртэй хамт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг нэмэгдүүлж, 12 649 болгож газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх зэрэг хэрэгт холбогдсон байдаг.
Холбогдсон хэргийн зүйл ангийн хувьд,
О.Магнай, Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтэй 11 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 13.5-3.1-т заасан албаны эрх нөлөөг ашиглаж бусдыг заналхийлсэн, 17.3-2.2-ын бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан, 21.2-1 дэх хэсгийн худал мэдүүлэг өгсөн гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм юмнуудыг төрд ойртуулах хэрэггүй дээ. Ялаа үүрээд д�##�д орвол таарна. Хамгийн муухай нь з�##�ь луйвар нүүрэлсэн нийгэмд амин чух�##� болсон шударга үнэний төлөөх ард түмний итгэл сэтгэлийг луйвардсан явд�##�.Үүнээс хойш хэнд ч итгэх хэрэггүй гэсэн цөхрөлийг үлдээсэн. Тэр Батзандан нь юу болсон бэ?
Монгол хүний сэтгэхүйд ухна үхнэ гээч болчихсон үе дээ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН болох Аль нэг газрын дарга сайд болчих гээд л үхэн хатан зүтгэх болохоороо яаж идэх вэ гэдэгтээ бүлэг болж нэгдэх үүн шигээ улсынхаа төлөө зүтгэдэг баймаар юмаа яллах хэрэгтэй!!!
Нүдэнд харагдаж гарт нь баригдаад байгаа түмний нүдэнд ил болчихсон ЛУЙВАР, ХУЛГАЙГ л 7 жил ш�##�гаад ш�##�гаад тогтоон шийлчихэж чаддаггүй их хачин юмаа. Ш�##�гаж байгаа Хууль шүүхийн мэргэжилтнүүд нь солигдчихоод байна уу яадаг юм болоо