Эдийн засгийн мэдээ
ҮСХ: Үхрийн цул мах кг 179 төгрөгөөр өсөж 24,355 болов

Улаанбаатар хотод 2025 оны наймдугаар сарын 25-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.7 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос
- Алтантариа дээд гурил кг тутамдаа 54 төгрөгөөр өсөж 3412
- Алтантариа нэгдүгээр зэргийн гурил кг тутамдаа 19 төгрөгөөр өсөж 2443
- Атар талх 7 төгрөгөөр өсөж 2579
- Үхрийн ястай мах кг тутамдаа 111 төгрөгөөр өсөж 20686
- Үхрийн цул мах кг тутамдаа 179 төгрөгөөр өсөж 24355 төгрөг болсон байна.
Харин Алтантариа хоёрдугаар зэргийн гурил зургаан төгрөгөөр буурч 1332, төмс кг тутамдаа 236 төгрөгөөр буурч 2843, лууван кг тутамдаа 33 төгрөгөөр буурч 3655, байцаа кг тутамдаа 98 төгрөгөөр буурч 3831, хүрэн манжин 407 төгрөгөөр буурч 3935, сонгино кг тутамдаа 50 төгрөгөөр буурч 4216 төгрөг болсон байна.

Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.