Улс төрийн халуун сэдэв

Х.Баттулгаас Төгрөг нуурыг авчихлаа, одоо Ж.Оджаргал, Ц.Нямтайшир нартай хэлцэл хий

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төгрөг нуур”-ын ордыг төрийн эзэмшилд буцаан авахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, “Төгрөг нуурын энержи” компани дахь тус ордын хайгуулын лицензийг цуцалсан байна.

Цуцалсан үндэслэл нь, лиценз эзэмшигч нь ТЭЗҮ, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй гэжээ.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-ыг үндэслэн “Төгрөг нуурын энержи”-гийн зөвшөөрлийг цуцалсан аж.

Үүнээс гадна Засгийн газрын албан мэдээнд, “УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан албан тушаалтан нь тус компанийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, лиценз авсан, лицензтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж ашиг олсон, мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар АТГ-аас шалгаж байгаа” гэдгийг дурджээ.

Төв аймагт байрладаг Төгрөг нуурын ордын асуудал хаврын улс төрийн голлох сэдэв болсон.

Нэг талаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Ухаа худгийн ордын эзэмшил, хувьд шилжсэн процессыг сөхөж байхтай зэрэгцэн ЗГХЭГ-ын дарга асан, өнөөгийн Тэргүүн шадар сайд Н.Учралын зүгээс Төгрөг нуур гэдэг сэдвийг гаргаж тавьсан.

Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шууд нэр заасан юм.

Ингээд Ж.Оджаргалын Ухаа худгийг ярих уу, Х.Баттулгын Төгрөг нуурыг хөндөх үү гэсэн барьцаа улс төрийн тавцанд бий болоод байв.

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсноос хойш аль аль нь нам жим болсон.

Намрыг угтан Төгрөг нуур дээр ийм шийдвэр гаргав. Үндэслэл нь бол хуулийн хугацаанд өргөдөл гаргаагүй зэрэг бичиг цаасны бүрдүүлбэрийн шинжтэй зөрчил гэж харагдаж байгаа юм.

“Төгрөг нуурын энержи” гэж компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Норовсамбуу 2016 оноос хойш ажиллаж байна.

Харин эцсийн өмчлөгчөөр CAMEX компани бүртгэлтэй. CAMEX-ийн цаана “Экзим кредит” бий нь татан буугдсан. Ерөөс бүртгэл дээрх ганц эзэн бол Боожоогийн Норовсамбуу аж.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд CAMEX-ийг анх 2007 онд байгуулж, “Төгрөг нуурын энержи” ХХК-д хувь эзэмших замаар лицензийг Сингапур, Виржинийн арлууд дахь оффшор схемээр дамжуулан 250 сая ам.доллараар зарсан гэгддэг.

Х.Баттулга өөрөө “Минийх юм бол төрдөө өгье. Ийм зүйл байхгүй” хэмээж байсан удаатай.

Төгрөг нуурын орд бол стратегийн 39 ордын жагсаалтад багтсан.

Ухаа худаг тэргүүтэй стратегийн ордууд дээр ажиллахдаа шаардлагатай бол БЭТ томилно гэж Г.Занданшатар мэдэгдсэн. Харин Төгрөг нуур дээр БЭТ томилсон уу, яаж ажиллав? Хувийн хэвшлийн талтай нь уулзаж ойлголцсон уу? зэрэг асуулт тавигдана.

Нөгөө талаас улс төрийн нөхцөл байдлыг орхих боломжгүй. АН-ын даргын сонгууль ойртож байгаа энэ цаг үед Х.Баттулга руу тавьж байгаа сум мэт харагдах нь илүү тодорхой. Хэрэвзээ үнэхээр стратегийн ордуудад ийнхүү төвлөрч, эр зоригтойгоор ажиллаж эхэлж байгаа нь энэ бол одоо Ж.Оджаргалтай "Ухаа худаг"-ийг, Ц.Нямтайширтай "Цагаан суварга"-ыг авах хэлцлээ хийж эхэлбэл зохилтой. Тэгж байж улс төрөөр биш улс орны эрх ашгаар ажиллаж байгаа гэж ойлгогдоно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зандан хүүхэлдэй юу хийхийг Хүүк мэдэнэ

Зочин
Зочин

Баттулгат эрхүний бас монгол хүний жудаг байдаг л юм бна нөгөө 2шун�##�тай хулгайч нарч өгөх боловуу даа бараг л үгүй байхдаа

Зонаяачин
Зонаяачин

Баттулгаас бусдыг нь чадахгүй ээ.хам хэрэгтэнгүүд юм чинь.

Зонаяачин
Зонаяачин

Нямтайшир НАХЯ д ажиллаж байхдаа эрх мэдэл �##�бан туша�##�аа урвуулан ашиглаж луйвардаж авсан нь ил болсон.одоо ордыг нь хураагаад давхар хариуцлага тооцох хэрэгтэй

иргэн
иргэн

Төр, Хуулиас дээгүүр МАК-ын Нямтайшир, Улсад татвар төлдөггүй , Хятад эзэнтэй гэгддэг MCS-ын Оджарг�##� нар Монгол улсын Эзэд үү,

Зочин
Зочин

Төгрөг нуурыг нээрээ хууль ёсны дагуу авчихсан бол сайн л байна Харин энэ чигээрээ хууль зөрчин авсан энержи ресурс , Цагаан суварга хоёрын ядахад 34% ииг төрдөө авчихв�##� шударга ашигтай болохсон Гэтэл энэ засгын газар энэ хоёрын тухай юу ч ярихгүй гөлөг төөрүүлээд байгаа юм даа Уг нь энэ асууд�##� энэ жилиин хамгиин том дуулиантай хэрэг байсан юмсан

Батбаяр
Батбаяр

Монгол улсын стратегийн чух�##� орд болох Шивээ Овоогийн нүүрсний ордын т�##�байгаас хууль бусаар олгогдсон тэр олон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хэрэгтэй шүүдээ.. Шинэ Шивээ нэртэй ъомпанийн эзэмшилд өнөөдөр хүртэл байгаа.. Соци�##�измийн үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон орд шүүдээ

Зочин
Зочин

xurelsukh, zandan 2 odoo Uxaa xudag, tsagaan suvargaa av. tegj baij uls oron xogjino.
Shudarga baix xeregtei.
ard tumen shaardaj bn.

Зочин
Зочин

Оджи Ялтайшир 2-г оролдвол Зандка Хүүк нар өөрсдөө ч унах тул айгаад чадахгүй ээ. Монголын төр бол тэдний тоглоом

Зочин
Зочин

Одоо Оюутолгой Тавантолгой Дорнод хаа сайгүй бгаа бичил ордуудаа хураачих. Улсад ямар ч ашиггүй улс гадаад өр зээлээ дарж чадахгүйгээс хойш булаад үр хойчид үлдээ

Irgen
Irgen

Зөв2 эхнээс нь аваад эхэл
МАН ынхнаасаа бас эхэл тэгвэл энэ нам чинь ардуудын дунд рэйтинг огцом өсөж юун АН НТР болно шүү үүү!!!!

Зочин
Зочин

Монгол Улс хувийн хэвшлийг устгах уу ?!

Зочин
Зочин

Жонхуу Монголд гай тарьсан
Оджарг�##�, Нямтайшир 2 баялаг бүтээсэн

Зочин
Зочин
Reply to  Зочин

ямар баялаг зүгээр л өвөг дээдсийн үр хойчдоо үлдээсэн газрын баялагийг хэдхэн гэрбүл идэж хдн ажилчин ц�##�инжуулсныг баялаг гдггүймаа хаха

Холбоотой мэдээ

Back to top button