ГССҮТ-ийн алсын дуудлагын эмч нар Хөвсгөлд осолдож, хүнд гэмтсэн иргэний амийг аварчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт ажиллаж, авто ослын улмаас маш хүнд гэмтсэн иргэнд мэс заслын яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварлаа.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч Л.Мөнх-Аварга, Д.Одонбаатар болон Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн ахлах сувилагч Б.Ганжаргал, жолооч М.Пүрэвбаатар нарын баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.
Тус үйлчлүүлэгчийн хувьд нүд, эрүү нүүрний болон нурууны бэртэл, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай байсан бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлснээр өдгөө ГССҮТ-д шилжүүлэн эмчилж байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Д.ЦЭГЦ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмч нар осолдсон гэж ойлгогдохоор гаж гарчигтай байх юм даа
Яг тийм.Ийм юмнууд яаж сэтгүүлч нэр зүүдэг юм бэ.
Эмч нарыг Хөвсгөлд осолдсон мэтээр гарчигласан байна.Таслал буруу газар тавьсан нь өгүүлбэрийн утгыг алдагдуулсан байна.
Цэгц гуай ёстой ЦЭГЦГҮЙ юм бичжээ.
Та бүхэндээ маш их баярлалаа.
Та нараараа бахархаж байна
Бүгдэд нь баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе
Эмч нар осолдсон мэтээр ойлгогдож бн.Эмч нар Хөвсгөл аймагт ажиллаж. осолдсон иргэний амийг аварчээ гх маягаар бичиж болноо доо...
ГАРЧИГАА ЗӨВ НАЙРУУЛГАТАЙ БИЧ Л ДЭЭ. ЯМАР Ч ДҮРЭМ БАЙХГҮЙ. ЦЭГ ТАСЛАЛ ХААНА АВАХ ВЭ ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ ЮМАА. ГАРЧГААС ХАРАХАД, ЭМЧ НАР ӨӨРСДӨӨ ОСОЛДЧИХООД, ДАРАА НЬ ХҮНД ГЭМТСЭН ХҮНИЙ АМИЙГ АВАРСАН ЮМ ШИГ ОЙЛГОГДЛОО. СЭТГҮҮЛЧ НАРТАА ХЭЛНИЙ ДҮРЭМ ЗААДАГГҮЙ ЮМ УУ.
Хөвсгөл аймагт осолд орж хүнд гэмтсэн иргэнд ГССҮТ ийн эмч нар очиж эмнэлэгийн тусламж үзүүлсэн юм баына.Би ч хэдэн эмч нар Хөвсгөлд очиж осолд орж гэж айлаа шүү
Бас чанга ажил шүү. Манайд дэмжлэг орчин нь муу болохоор харамсалтай.
Гарчиг тавина ч гэж ёстой хэрэг алга
Утга агуулга....
Сэтгүүлч гэж нэр зүүж байх ч дээ.Арай юм
Сайхан бахархам мэдээг буруу ойлгогдохоор бичих юм. Эмч нар осолд орсон ч иргэний амийг аварсан юм шиг. Уг нь “ Орон нутагт авто осолд орж хүнд гэмтсэн иргэний амь насыг … эмч нар аварчээ.” гэж бичсэн бол багцаа ойлгох байжээ.
Баярлалаа
Би нэг хүнд хагалгаа хийсэн эмч нартай уулзаж бсан. Нүдний харц, нүүр царай төрх, гар нь үнэн хүнд ажлын дараа ийм бдаг гэдгийг хэлээд өгсөн. Нүд улаан, царай шарланга, гар эвгүй харагдаж бсан. Хэцүү ажил. Баярлалаа. Манайхан тэр томилолт, мөнгө, хангамжийг нь сайн өгөх ёстой.
Наад цэг, таслалаа зөв газар нь тавь л даа. Эмч нар осолдож гэж эхэлж ойлгохоор болж
Гарчгийн алдаа байнаа, Eguur ee!!!! Эмч нарыг осолд орж гэж бодсон. Гэтэл осолд орсон иргэнийг эмч нар аварсан байна!
Зөв бичээч!!!
Nuguu avarsan humuus ni osoldood yu bolood bnaa.
Zuv l bichsen baina shuudee taslal tavisan baigaa bizdee.
Хүүш наад гарчиг чинь яг юу вэ ээ??
Хэдийгээр хүний анхаарал татмаар байгаа ч энэ гарчиг бол арррррай шүү
Эд эрхтнийг авах аюул их байгаа шуу монголд
Ямар балай цаашаа гарчиг өгдөг п вэ
Буруу найруулгатай бичжээ..эмч нар осолдсон мэт сэтгэгдэл төрүүлсэн байна
Гарчигаа зөв өгөөч дээ эмч нар нь хөвсгөлд осолдчихсон юм шиг л бичсэн бх юм . цэг таслал хаана тавихаа бодооч дээ
ЯААНДАА ИЙМ СЭТГҮҮЛЧ НЭР ЗҮҮСЭН НОВШ БИЧИЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ .Өөрөө нэг унш даа.Хүнд зөв ойлголт өг.Дахиж юм битгий бич .Өөрөөсөө ич .хүн битгий айлгах юм сараачаад бай.Өөр ажил олж хий.
Манай эмч нар үнэхээр мундаг шүү
Ёооо эмч осолдсон юм бх л гээд ГОЛ МИНЬ ХАРЛААД ЯВЧИХЛАА ШҮҮ ...ДЭЭ...ТЭНГЭР МИНУ...БИЧНЭ Ч ГЭЖ СОЛИОРУУЛАХ БЛЖ ДЭЭ...ХМММ
Бичлэг аймаар эхэлж бнаа! Найруулгаа анхаараач ээ!
Ёстой цагаан дуулагтай баатарууд шүү! Энэ олон хүний амийг хариуцаад найдвартай явж байгаа жолооч нарт нь бас аз жаргалыг хүсье!
Эмч нарын үүрэгт ажил нь эмчилсэн гээд бөөн авилга авсан байгаа