Нийгэм мэдээ

"Ослоос амьд үлдсэн 2 хүүхдийн бие сайжирч, эмнэлгээс гарсан"

Төв аймгийн нутаг дэвсгэрт /2025-03-11/-ны өдөр хот хоорондын автобус түргэний машин хоёр мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан. Тус ослын улмаас хоёр хүүхэд бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д тус өдрөө хүргэгдэж, нэг нь хагалгаанд орж, нөгөө нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Бид хоёр хүүхдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад "Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч ирсэн. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай ирсэн. Нэг нь хагалгаанд орж нөгөө нь эмчилгээ хийлгэсэн. Тус хоёр хүүхдийн биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гарсан" гэх хариултыг өглөө.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
3 сар 24, 2025 22:18

Түргэний машинд зам тавьж өгөөгүй автобусны жолооч бодон автобус компанид ямар арга хэмжээ авсан бэ?

Зочин
Зочин
3 сар 24, 2025 22:58
Reply to  zochin

Яаж зам тавьж өгөх ёстой байсан юм бэ. Эгц урдаас нь гэнэт гарч ирсэн машинд зам тавьж өгөх гэж замын хажуу д�##�ан руу харайгаад орчих байсан уу. Хэрвээ түргэний машины урд нь машин явж байсан бол тэр машин баруун гар т�##�руугаа шахаж зам тавьж өгөх ёстой байсан байх даа.

Зочин
Зочин
3 сар 25, 2025 10:10

гэхдээ том автобус бол цөм мөргөсөн бололтой

Холбоотой мэдээ

Back to top button