Улс төрийн халуун сэдэв

С.Баярцогт "Битгий хугацаа олго" гэж дүрэмдсэнээр шуударсан ҮБХ-ны хурлын сценарь: Ялагч нь О.Цогтгэрэл

Ардчилсан намын ҮБХ хуралдаж, хэдэн зүйл тодорхой болов.

Нэгдүгээрт, Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу гурав нэр дэвших боломжгүй боллоо.

Хоёрдугаарт, намын ҮБХ гэдэг бүтэц асар ихээр хайрцаглагдсан байна. Үүнийг "Эв нэгдэлтэй" гэж нөгөө талаас нь бичиж бас болно.

Гуравдугаарт, энэ ням гараг буюу наймдугаар сарын 31-ний орой гэхэд Ардчилсан нам шинэ даргатай болох нь.

ҮБХ-ны хуралдааныг анх товлон зарласан нь удахгүй “экс” тодотгол хүлээх гэж байгаа Л.Гантөмөр. Түүний хувьд намыг лав алдаж асгасангүй, МАН-аас илүү рейтингтэйгээр хүлээлгэн өглөө гэж мэдэгдсэн. Албан тушаалаас өөрийн хүсэлтээр буух тухай ҮБХ-ны гишүүдэд ярьж зогсохдоо хоолой зангируулсан ч гэгдээд авсан.  

Тэр хэд хагарч, хэдэнтэй задарсан намыг сонгуульд амжилттай оруулж чадсан нь бол үнэн. Харин одоо О.Цогтгэрэлээс УИХ дахь бүлгийн даргын суудлыг авч, өөрөө аль мөнгөтэй, хүчтэй талд нь найр тавих хувилбарыг л сонгочихоод байгаа.

Ер нь Ардчилсан намын гишүүдийг УИХ-ын биш, намын дотоод сонгуулийн үеэр хамгийн их хөлждөг, мөнгөждөг гэдэг. Тийм учраас АН-ын даргын сунгаанд хэн ялах нь үргэлж мөнгөөр тодорхойлогдож ирсэн.

Урьдчилан яригдаж байсны дагуу сонгуулийн ялалт одоо О.Цогтгэрэлд очих нь нэн ойлгомжтой болж ирж байна.

Яагаад гэвэл,

  • ҮБХ дээр даргаа сонгоё гэж шийдсэн. Энэ бүтэц дээр хэн илүү дэмжлэг авах вэ гэдэг анхаарал татна. Б.Пүрэвдорж уу, Ж.Баярмаа юу, О.Цогтгэрэл үү?
  • ҮБХ өчигдрийн хуралдаанд санал хураах бүрд 100 хувь тувтан дэмжицгээсэн. Л.Мөнхбаясгалан хэлэлцэх асуудлын дараалал тогтох үеэр ганцаараа эсрэг санал өгснийг тэмдэглэх учиртай. Тэгэхээр ингэж хайрцаглагдсан ҮБХ хэн дээр ахиад хайрцаглагдах вэ?
  • Дээр дурдсан шаардлагаар, хэнд илүү мөнгө байж болох вэ?

Сүүлээс нь эхэлье, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж хоёр нийлээд ч О.Цогтгэрэлийг дийлэхгүй. Тэр бол “Тэсо” групп, тэгээд Ц.Элбэгдорж, С.Баярцогтын бүлэглэл дагасан гурван үсэгтийн мөнгө, тэгээд эрх баригч МАН-ын дэмжлэгийн үр дүн гээд харвал нэгэнт ойлгомжтой болчих нигууртай.  

Тийм учраас ҮБХ түүн дээр хайрцаглагдана.  Тийм учраас О.Цогтгэрэлийг намын дарга болгоно.

Үүнийг нотлох хэд хэдэн мэдээлэл сэжүүр бийгээс дурдвал,

  • Өнөөдрийг хүртэл О.Цогтгэрэл өөрөө намын даргад өрсөлдөх талаар огтхон ч байр суурь илэрхийлээгүй байгаа. Өчигдрийн хувьд ганц ч хэвлэлд ярилцлага өгөлгүй зугтав.
  • ҮБХ-ны даргаар О.Амгаланбаатар ажиллаж байгаа. О.Амгаланбаатар ноднингийн халуун намраас хойш Л.Гантөмөрийг огцруулах бичиг сачиг сэдэж, О.Цогтгэрэлийг намын дарга болгох ажиллагаанд гүйж ирсэн нь нотолгоо баримттайгаа бий.
  • О.Цогтгэрэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсаныг хөшигний ард ярьж байна.
  • Л.Гантөмөр түүний бүлгийн даргын албан тушаалыг шилжүүлж авахаар тохирсон тул ҮБХ-ны хуралдааныг зурсан зургаар нь зарлан хуралдуулсан зэрэг билээ.

Өчигдөр С.Баярцогт, Б.Хурц хоёр гарч ирсэн. Б.Хурц бол Ерөнхийлөгч асан, “Жэнко” Х.Баттулгыг хулгайчаар нь цоллож, яриа өгсөн. Урд өдөр нь Л.Мөнхбаясгалангийн нэр заагаагүй мэдэгдэлд өөрөө гүйж ороод, өөрөө өөрийгөө бариад өгчихсөн яваа.

Харин С.Баярцогт намд нь фракц байхгүй гэдгийг хэлсэн. Хоёрт, УИХ-ын гишүүн хүн энэ удаа намаа авах ёстой гэж тов тодорхой байр суурь илэрхийлсэн. Гуравт, ҮБХ-ны хуралдаанд үг хэлэхдээ “Одоо ямар ч завсар зай өгч болохгүй, шууд дараалуулж шийд” гэжээ.

АН-ын гишүүн Н.Ганибал “ҮБХ-гоор дотоод сонгууль явуулсны дараа Их хурлаа ядаж нэг хоногийн зайтай хийж болохгүй юм уу?” гэж санал дэвшүүлэхэд С.Баярцогт эсэргүүцжээ. Хурлын үеэр хамгийн их шахсан, “Огт битгий хугацаа өг” гэхчлэнгээр ярьсан хүн С.Баярцогт байсан аж.

Ингээд намын даргыг ямар дүрмээр, аль бүтэц дээр, хэзээ сонгож, хэзээ батламжлах агуулга дээр хэн ч эсэргүүцсэнгүй – шийддэгээрээ шийдэв.

Одоо АН-ын даргыг тодруулах Дотоод сонгуулийн хороо 15 гишүүнтэй байгуулагдаж, гурван өдрийн дотор нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуулиа хийнэ. ҮБХ дээр тодруулна. Ингээд ням гарагийн орой гэхэд АН шинэ даргатай болох ба анхнаасаа гурав хоногийн зайтай тохируулж зарласан сценарь яг түүгээрээ хэрэгжих юм байна.

Хуралдааны үеэр АН-ын гишүүдийн зарим нь идэвхтэй байр сууриа илэрхийлж байсан. Х.Тэмүүжин нар “Шинэ дарга харизмтай, мөс зүсэгч байх, баруун төвийн үзэл баримтлал дээр намыг эргүүлж авчрах шаардлагатай” гэдгийг өгүүлсэн. Харин энэ өдрийн өрнөлийг шүүмжилсэн, тэгж нэг ардчиллыг, ардчилсан намыг санагдуулсан хүн ганц Л.Мөнхбаясгалан байж харагдлаа. Тэрбээр процесс ингэж явагдах нь яагаад буруу талаар хөндсөн. Энэ ҮБХ 2022 оноос хойш шинэчлэгдээгүй, 100 гаруй гишүүн нь томилогдоогүй, дутуу явж байгааг Ө.Шижир бас хэлнэ лээ. Л.Мөнхбаясгалан ҮБХ-ны дараа өөр байр суурь илэрхийлээгүй байна.

Намын даргын асуудлаа үтэр шийдээд авсан ҮБХ-ныхон харин орой нь таг чиг болсон, үндсэн дүрмээ хэрхэн хэлэлцэж, яаж шийдэж байгаа нь тодорхойгүй шөнө дүл хүргэсэн. Ингэхдээ Ц.Баатарсайханы пааб-д наргицгаасан гэдгийг Д.Мөнх-Эрдэнэ лайвдангаа хэлнэ лээ.

Нөгөөтээгүүр, намын дүрэмд "Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна" гэсэн заалт бий. Хэдийгээр үүнийг хүчин төгөлдөр бус дүрэм гэж Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар ярьж байсан ч баримтлахаар санал нэгдсэн.

Гэтэл О.Алтангэрэл өчигдрийн ҮБХ-ны хуралдаанд ч ирээгүй байна. Л.Мөнхбаясгалан нэгээс бусад удаа эсрэг санал гаргаагүй. Ч.Лодойсамбуу ч өөрийн тохироотой буй.

Энэ өрнөлөөс бас харахад ер нь зохиомол өрсөлдөөн бий болсон юм биш үү ч гэж бодмоор зүйлс ажиглагдлаа. Өрнөл гэнэт бөгөөд хурдан, хялбарчлагдаад ирэхээрээ л Ардчилсан нам бусдын халаасанд ордог доо.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Цогтгэрэл Гантөмөр хоёрт ямар ч ялгаа байхгүй. Нэг тэрэгний хоёр дугуй. Цогтгэрэл бол бүлэглэлийн дэмжлэгтэй, Алтангэрэл, Мөнхбаясг�##�ан хоёр ард түмний дэмжлэгтэй, 2028 онд АН ялахгүй дээ. Намаа найма�##�цдаг хогнуудаас шударга ёс шаардаад ямар ч нэмэргүй

Зочин
Зочин

Эмэгтэй Баярцогт биш бол хэн ч яахав

Зочин
Зочин

Ugaasaa l tawilttau jujig l baina shdee

Зоахчин
Зоахчин

энэ нам өөдтэй явахгүй ээ. Хэдэн хэсэг болоод хоорондоо эвдэрлцээд дуусна

Иргэн
Иргэн

АН- д нэг ч Х�##�х хүн даргаар нь тавигдсангүй 35- жилийг ардаа хийлээ шүү!!! Нэг бол баруун аймгийн бага ястнууд, нөгөө бол эрлийзүүд!!! Ийм АН- н Монгол улсад сүүлийн 35- жил улс төр хийж Монгол улсыг цөлмөх ажилд МАН - хамсаж мафи болж явжээ хө!!! АН- д хуучины хөгжин мафиууд нь одоо хүртэл өөрсдийнхөө тавиуул з�##�уучуудыг араас нь удирдан з�##�саар байгаа нь гутамшигтай!!!

Зочин
Зочин

АН,МАН -2-ыг тараах нь зүйтэй. Тэгээд шинээр б.гуулаад гишүүнчлэлгүйгээр намтай бол. Баярцогттой нам хэзээч өөдлахгүй ээ.

Монгол
Монгол

Баасцогт гэж сая доллар мартдаг угаасаа өлөн өссөн одоо бүүр зөнөг шаасан хулгайч

Зочин
Зочин

Ялагдах нь тодорхой нам нэртэй луйварчид

Зочин
Зочин

БАЯРЦОГТОО ЧИНИЙ ХУВЬД ШОРОНГИЙН ЧИНЬ ХААЛГА НЭЭЛТТЭЙ ШҮҮ МУУ АЦ МИНЬ ЧАМ ШИГ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ШОРОНГИЙН ХАДААС ТАВ ИДЭЖ УУСАН ЧИНЬ БАГАДАА ЮУ МОНГОЛ ЧАМД ӨРГҮЙ ШҮҮ АН н ЭРГҮҮ МАНГАР БАЦААНУУД НААДАХ УХНАА ХӨӨГӨӨЧ СДА

Зочин
Зочин

Яг иймэрхүү байд�##�тай асууд�##�, хур�##� зөвлөгөөн нь явагдаад байв�##� юуны чинь ардчил�##�, юуны чинь шинэчлэл хөгжил дэвшил, юуны чинь улс эх орны болоод ард түмний маань аж амьдр�##� дээшлэх билээ дээ зүгээр

Зочин
Зочин

Өнгөрсөн сонгуулиар АН олон сууд�##� авсан нь МАН маш муу байсных. АН нам бол сөнөж сүйрэх замдаа орсон нам шүү. Лидерүүд нь бүгд гэмт хэрэгтэн, эрлийзүүд нэг л өдөр ачигдана.

Зочин
Зочин

Цогт гэрэл гэгч намын даргад гарч ирвэл АН. Улс төрөөс шууд арчигдана
АН цаашид явуургүй мөхөл рүүгээ мөлхөж бна

Зочин
Зочин

Нам нэрээр л хулгайч луйварчид л даам болчих гэж. АН ч

Зочин
Зочин

Хуж аа баярцогт жангаа хүртэхгүй гадуур явж байгаа юм уу

Зочин
Зочин

Юу дуртайгаа хийж л бай,ерөнхийдөө АН мөхөл рүүгээ гэтэж явна.
Цогтгэрэл лидер биш,ажилийн морь.
Лидергүй нам тос,шороон дундаас зарагдах ч үгүй.
ҮБХ,ҮЗХ бол бизнес,мөнгө,ашиг хонжоо,зулгайлах нүз сүвэг олохыг л хичээж буй ирээдүйн хулгайчид.
Нам зарчмийн байр сууринд гарч ирж чадаагүй бол улс орон мөхөл рүүгээ явж буйн шинж мөн.

Зочин
Зочин

Ардчилсан нам дампуурч ээ. 200000 гишүүд нь ийм хачин хачин нөхдүүд удирдаад байхад ангайгаад хараад юу ч дуугарахгүй байхад дампуурсан байна өө.

Зочин
Зочин

За за Баярцогтын үгээр явах юм бол энэ намаас юуч харах хэрэггүй шүү Монголчуудаа . Цогтгэрэл МАНАН гийн хулгайч байжээ

тэму
тэму

Алтангэрэлийг дарга болговол АН ЯЛАХ байсан юм энэ бол АРД ТҮИНИЙ ХҮСЭЛ

Bibi
Bibi

Battulgin munhbayasgalan altangef3l nar l biah shu tgl.bolo

Батгэрэл
Батгэрэл

Юун Ардчил�##� хэдэн хулгайчуудын тоглоомын нам. Нилээд хэдэн хулгайчууд нь хөгширч үхсэн хойн нь нэг Ардчил�##�сан нам болж магадгүй дээ.

Зочин
Зочин

ҮБХ ны гишүүд монголоо боддог, ухаа худаг бусад стратегийн ордуудын хувийг Баялгийн сандаа авья гэж бодож байгаа бол Ө.Шижирт сан�##�аа өгөх нь зүйтэй.

123
123

Ишчааваас, цогтгэрэл гантөмөр 2 ямар ч ялгаа байхгүй.

Монгол улсын иргэн П.Отгонбаатар
Монгол улсын иргэн П.Отгонбаатар

Хужаагийг шээс МОнГОЛ төрийн шийдвэрт дүрэм заадаг юм уу?

Энн
Энн

“Монголын авилгачдыг бойжуулсан инкубатор - Эрдэнэтийн ГОК”-ийн үр хөврөл томорч, Төрийн өмч, төсвийн хөрөнгийн хулгай, авилга, хээл хахуулаар хуримтлуулсан “хар мөнгө”-өөрөө төрийг хутгасаар л байна!
Норовын Алтанхуяг “Самбартай мэдээ-лэл”-ээ хийхдээ, ярилцлагууддаа удаа дараа Эрдэнэтийн ГОК- Са�##�ийн үнээ-нээс Цахъяа-гийн Элбэгдорж, Пунцагийн Цагаан зэрэг луйварчдыг �######�уулж, төрийг хутгаж буй санхүүгийн эх үүсвэрийг нь таслахыг ури�##�саар ирсэн ч байд�##� өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байна! Бие биедээ барьца�##�агдсан, Элбэгдоржд бөлдөгдүүлсэн “НО”-той улстөрчдөөсөөөө с�##�ахгүйгээр хонгилын үзүүрт гэрэл гаргах боломжгүй!

Зочин
Зочин

Шаана биз

Зочин
Зочин

За даа МАНАН ахин төрхөөр болж байна даа.

Зочин
Зочин

Муу хужаа Баярцогтыг увсынхан ашиглаж хор найруулж жирийн гишүүдийн сан�##� онолыг сонссонгүй хүчээр луйвардаж АН-дарга болж байгаа юм уу зөвшөөрөхгүй шүү

Зочин
Зочин

Монголын ард түмний хувьд �##�ь хэдийн булшинд орсон нам шүү дээ.ха ха ха

Зочин
Зочин

Энэ жингэр дутаа

Зочин
Зочин

Uvsiin guilagchinguud

Hulan
Hulan

Jenkogiin humuus bish bol busad n aydaa tednii horond alia aldah viidee !

Иргэн2
Иргэн2

Баярцогт гэж нэг хулгайч эх орондоо байгаа юм уу

Иргэн
Иргэн

Намын эрх ашгийг уландаа гишгэсэн байна

Irgen
Irgen

Ter batso hujaa s###s vnen dee l bish yumaa hog svg

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Энхээ
Энхээ

Ер нь ан баярцогт гэдэг ганц хүнээ захирч чадахгүй болтлоо дампуурчээ. Монголчууд бүгд л баярцогтыг хятад гэж өөрийгөө зарлаж байсныг андахгүй мэддэг...мөн ямаршуухан авилгач гэдгийг ч мөнгөний тоогоо ч мэдэхгүй их хэмжээгээр цусласныг мэднэ дээ !!! Ийм л хүнээ толгой дээрээ гаргачихсан ан нэртэй авилгачдын бүлэглэлд итгэл өгөх хэрэггүй байхаа !!! Харин О.Алтангэрэл бол өөр хүн шүү !!!

Зочин
Зочин

Хур�##�дай өндөрлөж чигээ уух үеэр Ло г оруул

Иргэн
Иргэн

Ардчил�##� гэж бас яг МАН - дарангуйлагчийг уусгаж байгаа юм шиг харагдаж байна.!!!!Баярмаа ер нь зөв шударгаар гарах хэрэгтэй байсан Та нар ч бас дарангуйлагч гомдлогчид болсон байна !!!!!! Мөнгө авилга олон жил төрд өндөр ц�##�ин аваад суухаар бас адил болдог байхдаа ер нь бөөрөнхий яриатай болсон байна битгий дарангуйл�##�д уусчихаарай -- эсвэл бүгд ажилаа өгөөд буусан нь дээр шүү!!!!!!!шинэ боловсон хүчин Солигдох цаг юм шиг байна.!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин

Угаасаа Цогтгэрэл гэнэлээ

Ард
Ард
Reply to  Зочин

АН хэнд хэрэгтэй гэж буруу замаар будаа тээгч Хэрүүлийн �##�им арчигдах нам шүү

Зочин
Зочин

АН угийн манай Увсын л нам ш дээ

Зочин
Зочин

Зөв. Женкогийн шүүртэй шилтэй шулам чөтгөр гөлөгнүүдийг �######�уулах хэрэгтэй

Зочин
Зочин

Монголд байдаг ганц үнэний төлөө тэмцэж байгаа нам эрийн цээнд хүрсээн

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Амарыг эрье.
Ардчилсан намын гишүүдийн анхаар�##�д та нар одоо болтол ардчилсан намын даргаа мэдэхгүй явж байгаа төрд ажиллаж байгаа УИХ ын гишүүд байдаг юм байна гэдгийг мэдэж ав ! !
Ардчилсан нам анх байгуулагдахдаа өлсгөлөн ард түмний тэмцлээр эхэлсэн.
Одоо ч 2022оны 9-р сарын 19нөөс мөн оны 11-рсарын 29н хүртэл д�##� хоног би өлсгөлөн бид тэмцэж ирсэн.
Бидний тэмцлийн ш�##�тгаан ..
1.Манж зантай Хятад Элбэгдорж найман жил төрийн тэргүүн хийхдээ :
а.Ардчиллын хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны амь биеийг хөнөөсөн хэргийг илрүүлээгүй.
б.Манж зантай Хятад Элбэгдорж гуйлгачин Ширэндэвийг шашныхаа зөвлөхөөр ажиллуулж хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багшийн хувилгаан ариун номын багш Жамб�##�ын Хатанбаатарын ажлыг гуч гаран жил ц�##�гардуулсаныг болиулах гэж..
в.Ардчиллын хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны амь биеийг хамтарч хөнөөсөн Хятадын тагнуулчин Нацагийн Багабанди Хятад ээжтэй Хүрэлбаатар ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүх үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг хүсэж..
2.Эрүүгийн болон иргэний хууль зөрчин байж төрийн тэргүүн болсон Ухнаагийн Хүрэлсүхд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг хүсэж..
3.Монголчуудад их хэмжээний хээл хахууль өгч УИХ ын гишүүн болсон Н.Номтойбаярт хариуцлага тооцохыг шаардаж..
4.Үхсэн МАН ыг тараахыг шаардаж..
5.Оросын ард түмэн Украины ард түмэн хоорондоо мууд�##�цаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайр�##�таа хийж зөвхөн ардчилсан үзэлтэй Украины удирдагч Зeлeнскийг хөнөөх гэсэн арван оролдлогын нэг байсан. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчил�##� ноцтой аюулд орох байсан.
Иймд хүн төрөлхтний ардчиллыг доройтуулахыг санаархаж байгаа хурцхан хутгаар хоолоо ч хийж чадахгүй морьгүй сэлэмгүй байж бусдын гараар дэлхийг сөнөөхийг санаархаж байгаа зөнөг В.Путинг эцсийн замд нь үдэхийг хүсэж..
6.Хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс (Ecүсийн ачаар АНУ 《Библи 》тэй болсон)Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Х�##�тмаагийн Баттулгатайгаа нэгдэх гэж...

Холбоотой мэдээ

Back to top button