Гадаад мэдээДЭЛХИЙ

Путиний харш гэгддэг барилгын ойролцоо Украин дроноор халдаж, ойн түймэр гарчээ

ОХУ-ын Краснодар мужийн Геленджик хотын ойролцоо Украины дрон унасны улмаас ойн түймэр дэгдсэн байна. Хар тэнгисийн эрэг дээр байрладаг тус хотын ойролцоох түймэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний харш гэгддэг барилгаас 10 км-ийн зайд гарчээ.

Пүрэв гарагийн /2025.08.28/ үдээс хойш гэхэд түймэр 17 га талбайд тархаж, онцгой байдлын 100 гаруй ажилтан, 27 автомашин, Бериев Бе-200 гал унтраах онгоцыг хэрэглэсэн байна. Онцгой байдлын албаны мэдээлснээр амарч явсан 23 хүн утаанд боогдсон байхад нь аюулгүй бүс рүү шилжүүлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ Украин Краснодар муж руу 102 дрон нисгэсний 18-ыг нь агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн устгасан гэсэн байна. Украин Афипскийн газрын тос боловсруулах үйлдвэрт дроноор халдсан юм. Халдлагын улмаас гарсан галыг орон нутгийн цагаар 08:20 минутад унтраажээ. Сүүлийн үед Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгөх нь эрчимжээд буй.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
alialagch zelenskii
alialagch zelenskii

gaj donton aluurchin zelenskii terrorist alan hydlaga hiihdee garguud sain bpljee.baildaad diilehgui ylagdsan bolohoor argagui dee huurhii zandalchin kk

Холбоотой мэдээ

Back to top button