Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын резидент эмч нар ажилдаа буцаж орж эхэлнэ

Өнгөрсөн жил БНСУ-ын засгийн газар анагаахын оюутны квотыг нэмснийг резидент эмч нар эсэргүүцэж, ажлаа хаясан. Тэгвэл энэ долоо хоногт резидент эмч нар ажилдаа буцаад орж эхэлнэ гэж БНСУ-ын эрүүл мэндийн салбарын эх сурвалжууд ням гарагт /2025.08.31/ мэдэгджээ.

Сөүлийн таван том эмнэлэг өнгөрсөн долоо хоногт резидент эмчээр ажиллах хүсэлт хүлээн авсан юм. Эмнэлэг тус бүрийн резидент эмчийн квотын 70 орчим хувь нь дүүрсэн байна. Дадлагажигч эмч нар ажилдаа буцаж ирснээр эмнэлгүүдийн ачаалал ихээхэн хөнгөрөх төлөвтэй. Түр зогсоосон эмнэлгийн үйлчилгээнүүд үргэлжилж, эмнэлгийн хүлээлгийн хугацааг богиносгох төлөвтэй байна.

Резидент эмч нар 2024 оны хоёрдугаар сараас хойш ажлаа хаясан. Тухайн үеийн засгийн газар жилд анагаахын сургуулиуд элсэлтдээ авдаг оюутны тоог 2 мянгаас 5 мянга болгох шийдвэр гаргасны улмаас дадлагажигч эмч нар ажлаа хаясан билээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button