Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгч Г.Занданшатарыг МАН-ын даргад сойно

Ардчилсан нам шинэ даргатай боллоо, үндсэн дүрмээ ч шинэчиллээ. Улсын дээд шүүх бүртгэж авах эсэхээс албажих процесс нь шалтгаална.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга МАН, АН гэлтгүй Монголын улс төрийн бүх намыг 2025.12.31-нээс өмнө Их хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэх цаг хугацааны хайчинд хийсэн.

Харин одоо МАН хүлээгдэж байна.

Тэр дундаа, МАН-ын Их хурлаар хэн намын дарга болох нь хамгийн том зөрчил, хүлээлт үүсгэж, намрын улс төрийн гол сэдвүүдийн нэг болчхоод байна.

Зэрэгцээд УИХ-ын 2024 оны сонгуульд намаа удирдаж орсон Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон тул гүйцэтгэх засаглалын тэргүүн ЗГ-аа удирдах “жам”-аас хазайчхаад буй. Тэгэхээр улс төрийн намын тухайд хуулийг хэрэгжүүлэх бодит шаардлагаар ч, улс төрийн хувьд ч МАН даргаа энэ намар солих нь зайлшгүй юм.

-Аймаг, дүүргийн намын хороодын дарга нарын үнэд орох цаг-

МАН есдүгээр сарын сүүлээр Бага хурал зарлахаар яригдаж буй. Харин Их хурал аравдугаар сард намын даргаа сонгох чигтэй байна.

МАН-ын дүрмийн 17.4.3-т “Их хурал нь намын даргыг сонгох эрхтэй” гэж заасан.

Харин намын даргад нэр дэвшигчээр юун түрүүнд Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэрлэх нь ойлгомжтой. Түүнтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөх нь ерөнхийдөө тодорхой болжээ. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгч Г.Занданшатарыг МАН-ын даргад сойно гэсэн үг.

Олон нийтэд ил байгаачлан, МАН-ын хүч өдгөө нэг талд ЗГ-аа огцруулж, шинэ бүтэц томилуулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, нөгөө талдаа танхимаа унагаж, өөрөө огцорсон ч намын тамгаа атгаж яваа Л.Оюун-Эрдэнэд байна. Тэгэхээр энэ хоёр хүчний өрсөлдөөн МАН дотор явагдана.

Нэг талд Л.Оюун-Эрдэнэ бус Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын “хөл”-өөр, нөгөө зүгт Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын хайрцаглалтаар

Тэдний хүч юунд зарцуулагдах вэ гэвэл, намын дотоод байдалд. Бүр тодруулбал, МАН-ын Их хурлын бүрэлдэхүүнд хоёр талаасаа хамаг анхаарлаа тавина. Харин Их хурлын бүрэлдэхүүнийг аймаг, дүүргийн намын хороодын дарга нар сумд, хороо руу нарийвчлах байдлаар нэрсээ гаргана.

Их хурал 21 аймаг, Нийслэлийн МАН-ын хороодоос гишүүдээ бүрдүүлдэг. Харин Нийслэлийн МАН-ын хороог гэхэд Х.Нямбаатар удирдаж байгаа. 2024 оны УИХ-ын сонгуульд удирдаж орсноороо орон нутгийн намын хороодыг ч Л.Оюун-Эрдэнийн хүмүүсээр бий гэж харах бололцоотой.

Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хуралд Ховд аймгаас хэн хэн ирэхийг аймгийн намын хороогоо ахалж буй учир Э.Болормаа голчлон мэднэ гэсэн үг. Хотын намын хороодыг Х.Нямбаатар санал хайрцаглах чиглэлд ажиллах зэргээр дотооддоо л ажиллацгаах юм.

Энэ утгаараа хотод ирж, намын даргаа сонголцох Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн бүрдүүлэх нь талуудад маш чухал.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ бол намынхандаа албан тушаал, мөнгө хөрөнгөөр туслаагүй, адаглаад дэд сайдын албан тушаалыг цомхотгочихсон, намд мөнгө олж ирдэг бүх бүтцүүдийг танасан гээд нэр муутай юм билээ. Гэтэл Д.Амарбаясгалан МАН-ын генсек явахдаа эрх баригч намын хувьд ТӨХК-иудын дарга нарын томилгооноос эхлээд юм юманд нөлөөгөө хадгалж ирсэн. Дээр дурдсанчлан, одоогийн Бага хурлын гишүүдийн дийлэнхийг гэхэд Д.Амарбаясгалан авчирч тавьсан.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн тал бол Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын "хөл"-өөр Их хурал дээр санал хайрцаглах гэж үзнэ.

Нөгөө талын хайрцаглалтын Г.Занданшатарын танхимд ажиллаж байгаа сайд нар хийх чигтэй. Тэгэхээр Засгийн газрын гишүүдийн Их хурал дээр авчрах төлөөлөгчид нь Г.Занданшатар талд ажиллах юм.

Энэ удаагийн намын дарга 2027 он хүртэл “энх тайван” тогтооно

МАН-ын Их, Бага хурлыг угтаж хоёр долоо хоногийн өмнө хоёр талын фракц улс төрийн уулзалт зохион байгуулсан талаар яригдсан.

Д.Амарбаясгалан улс төрийн зорилготой гэхээсээ ойрын хүнийхээ шинээр нээсэн амралтын газар амрангаа үеийнхэн, найзуудтайгаа уулзсан аж. Тэнд мэдээж улс төр ярьсан нь тодорхой. Нөгөө талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар Их тэнгэрт НАМЗХ-ны үе үеийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Тэнд Д.Амарбаясгалан очоогүй нь зөрчлийг илтгэж байгаа гэлтэй харагдсан.

Ерөнхийлөгчтэйгөө гүйцэтгэх засаглал нь хагаралдвал огцорч ойчдог Монголын улс төрийн тавиланг туулсан Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр үе гээд Д.Амарбаясгаланг зүтгүүлэв ч, спикер өөрөө хэрхэн хүлээж авах нь анхаарал татдаг. Зарим нийтлэлчид түүнийг ийм гал руу үсэрч орох хүн биш гэж тодорхойлдог.

Д.Амарбаясгалан хаврын Бага хурал дээр ч Л.Оюун-Эрдэнэтэй хамт гэдгээ илэрхийлж байв. Шинэ Засгийн газар бүрдсэний дараа “давхар дээл”-тэй сайд нарыг нь “Чуулганы хуралдаандаа суу” гэж нэр заан загнасан мэтээр ил далд түүний хандлага Г.Занданшатарын эсрэг байгаа юу, байгаа.

Тэгээд ч тэр одоогийн нөхцөлд дээр тайлбарласанчлан намдаа Л.Оюун-Эрдэнээс илүү хүчтэй, нөлөөтэй дүр болж явах юм.

Нөгөө талаас энэ удаагийн намын дарга бол ерөөсөө 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх л улс төрийн томоохон үүрэг хүлээнэ. Хэн нэр дэвшихийг шийднэ, ялалт ялагдалд хариуцлага хүлээнэ. Харин 2027 оны дараа У.Хүрэлсүх өөрөө намаа авах улс төрөө эрчимжүүлэхээр яригдаж буй.

Х.Нямбаатарыг үлдээж, үеийнхэндээ найдах Л.Оюун-Эрдэнийн хойш суулт

Тиймээс Д.Амарбаясгалан намын дарга боллоо гээд төдийлөн зөрчил үүсгээд байхгүй. Хүчирхэг спикер л болно. Нөгөө талаас Г.Занданшатарын Засгийн газар сулдана, парламентыг хэдэн мөнгөтэй, хөгшин сайд нар нь хайрцаглаж тусална. Ардчилсан намыг бол О.Цогтгэрэлд өгснөөр мөн Засгийн газрын талд ажиллуулах бэлтгэлээ хийчихлээ. Тэгэхээр хүчтэй улс төр явагдах цаг үед УИХ, ЗГ гэсэн хоёр институт хэрхэн харилцах нь сонирхолтой өрнөл болох шинжтэй.

Гэхдээ зарим шинжээчдийн таамаглаж буй шигээр, Л.Оюун-Эрдэнийн фракц намар Засгийн газрыг огцруулахаар ажиллана гэдэг төдийлөн бодитой биш байна.

Үүр шөнөөр үнэн худлын тухай пост бичдэг Л.Оюун-Эрдэнэ ч одоохондоо эргэн ирэлт хийе гэж төлөвлөөгүй гэлтэй, нам жим байна. Д.Амарбаясгаланг намын дарга болгочихвол 2027 он хүртэл МАН-д харьцангуй энх тайван тогтоно гэж харахуйц. Бас цоо шинэ бүтэцтэй Их, Бага хурал гэдэг дараа дараагийн үйл явцад голлох нөлөө үзүүлнэ гэдгээрээ томоохон өөрчлөлтөд тооцогдоно.

Мөн хэрэв Л.Оюун-Эрдэнэ тамгаа Д.Амарбаясгаланд биш Г.Занданшатарт алдвал Нийслэлийн Засаг даргаас Х.Нямбаатарыг буулгачих нь тодорхой. Тиймээс Нийслэлийн МАН-аа хадгалж үлдэхийн тулд хэдийгээр таагүй харилцаатай ч Х.Нямбаатар Д.Амарбаясгалантай гар барьж ажиллах нигууртай.

Харин 2027 оны дараа л Л.Оюун-Эрдэнэ “Нэг үеийнхэн” гэсэн идеологиор улс төрөө эрчимжүүлж, эргэн ирэх дүр зураг харагдаж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
67 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шааж �##�дахымаа хаха

Зочин
Зочин

�########� архичин ундрам түрийвчээр д�##�лаад со хүк 2ын хүнийг гаргана гэх байх улаан хулгайч аав нь уураглаад авсан байдаг

Зочин
Зочин

Ард түмэн биш, аймаг дүүргийн намын хороод л шийднэ гэдэг шударга юу?

Зочин
Зочин

Амарбаясг�##�ангийн үеийнхнээ татаж унагаж ирсэн түүхээ мартсан уу

Зочин
Зочин

Л.Оюун-Эрдэнийн “нэг үеийнхэн” гэдэг нь зөвхөн хувийн хүрээ

Зочин
Зочин

УИХ, ЗГ хоёрын тоглолтод улс орон хохирсоор

Зочин
Зочин

Намын тамга барьсан хүн л хүчтэй гэж ойлгодог нь хоцрогдсон сэтгэлгээ

Зочин
Зочин

Оюун-Эрдэнийн нэр хүнд унасан нь өөрийнх нь бодлогогүйгээс

Зочин
Зочин

Хүрэлсүхийн хүн, Оюун-Эрдэнийн хүн гэх ялгааг ард түмэн тоодоггүй

Зочин
Зочин

“Нэг үеийнхэн” гэдэг үзэл бодол бол ардчиллын эсрэг

Зочин
Зочин

Намын шинэ дарга гараад авлига багасна гэж найдв�##� эндүүрэл

Зочин
Зочин

Улс төрийн систем бүхэлдээ шинэчлэл шаардлагатай байна

Зочин
Зочин

Дүрэм шинэчлээд ч авлигын сүлжээ хэвээр үлдэнэ

Зочин
Зочин

Бодлого ярьдаггүй, зөвхөн хүний нэр яригддаг улс төрөөс з�##�хаж байна

Зочин
Зочин

Нэг намын доторхи тэмцэл Монголын хөгжлийн саад болж байна.

Зочин
Зочин

МАН-ын дарга солигдохоор Монгол өөрчлөгдөнө гэж үү?

Зочин
Зочин

Хуучин хүмүүсийн хоорондын л санд�##� ширээний наймаа.

Зочин
Зочин

Хуучин хүмүүсийн хоорондын л санд�##� ширээний наймаа.

Зочин
Зочин

Ардчилсан нам шинэ дүрэм, шинэ дарга гээд байгаа ч адилхан л хуучин тоглолт

Зочин
Зочин

Хуучин хүмүүсийн хоорондын л санд�##� ширээний наймаа.

Зочин
Зочин

Занданшатар дарга болохоор Монголд хөгжил ирнэ гэж үү?

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ намдаа нэр муутай гэдэг нь үнэн

Зочин
Зочин

Албан туша�##�, ТӨХК-ийн даргын сууд�##�д найма�##�цаж намаа удирдах уу?

Зочин
Зочин

Энгийн гишүүдийн дуу хоолой гэж хаана байна?

Зочин
Зочин

Дүрмээ шинэчилсэн ч сэтгэлгээ хэвээрээ

Зочин
Зочин

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх суурь л тавьж байна

Зочин
Зочин

МАН дотор эв нэгдэл биш, зөвхөн хайрцагл�##�т явагдана

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ улс төрөөс түр холдохоор нам амар тайван болно гэж үү?

Зочин
Зочин

Х.Нямбаатар нийслэлийг атгаж байгаадаа баярлаж суугаа байх даа

Зочин
Зочин

Шинэ бүтэц гээд байгаа нь хуучны нөхдийн суудлын өөрчлөлт

Зочин
Зочин

Гишүүдээ сонгох нь ч ардчилсан биш, дээд шатнаас удирддаг

Зочин
Зочин

Нэг т�##�даа Ерөнхийлөгч, нөгөө т�##�даа экс Ерөнхий сайд – ард иргэд хаана байна?

Зочин
Зочин

Намын дарга солигдоод ард түмний амьдр�##� сайжирсан түүх бий юу?

Зочин
Зочин

2027 он хүртэлх “энх тайван” гэдэг нь дарангуйл�##� шиг сонсогдож байна

Зочин
Зочин

Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэн ч хэрэгжилт нь намуудын хүсэлтэй холбоотой

Зочин
Зочин

Шинэ дарга сонгосон ч эдийн засгийн бодлого тодорхой биш хэвээр

Зочин
Зочин

Аймаг, дүүргийн намын хороодын дарга нар л үнэ цэнэтэй болж байна

Зочин
Зочин

З�##�уусын дуу хоолой бүр ч тасарчээ

Зочин
Зочин

Хуучин фракцуудын өрсөлдөөнөөс цаашгүй

Зочин
Зочин

Монголын ардчил�##� фракцын хэмжээнд гацчихсан байна

Зочин
Зочин

Бага хур�##�, Их хур�##� гэдэг нь ард иргэдийн амьдр�##�аас хамаагүй хол

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан илүү хүчтэй харагдаж байгаа ч өөрчлөлт авчирна гэх бат�##�гаа �##�га

Зочин
Зочин

Занданшатарын нэр Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гарч ирж байна

Зочин
Зочин

Ерөнхийлөгч намын дотоодод оролцохгүй байв�##� сайнсан

Зочин
Зочин

Хариуцлага гэдэг үг намын дотор хэрэглэгддэггүй

Зочин
Зочин

Бүх зүйл дараагийн сонгуулийн бэлтгэл л болж хувирчээ

Зочин
Зочин

Бодлогын шинэчлэл ярьсан хүн �##�га

Зочин
Зочин

МАН шинэчилж байгаа мэт дүр эсгэж байна

Зочин
Зочин

Хуучин лидерүүдийн хоорондын суудлын тоглоом төдий

Зочин
Зочин

Намын дотоодын маргаан ард түмний амьдр�##�д ямар ч хамаагүй

Холбоотой мэдээ

Back to top button