Төсөв 2026: Л.Оюун-Эрдэнийхээс орлогоо ₮1.9 их наядаар, зарлагаа ₮500 тэрбумаар бууруулж, алдагдлаа ₮1.3 их наядаар нэмжээ

Г.Занданшатарын Засгийн газар анхны төсвөө өчигдөр /2025.09.01/ өргөн барилаа.
Ингэхдээ 31.6 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөжээ.
Өмнөх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны төсвийн орлого нийт орлогыг 33.8 их наяд, нийт зарлагын хэмжээг 35.7 их наяд, алдагдал 1.9 их наяд байхаар өргөн барьж юм.
Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байв. ЕТГ-ын даргын хувиар Г.Занданшатар хоригийг өөрийн биеэр уншиж танилцуулж байсан билээ. Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийн дагуу төсвөө ₮2.3 их наядаар танасан. Хоригийн дараа төсвийн орлогоо 33.5 их наяд төгрөг, зарлагаа 33.5 их наяд төгрөг болгож, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар баталсан.
Тэгэхээр Г.Занданшатар өмнөх оны төсвөөс орлогоо 1.9 их наядаар, зарлагаа 500 тэрбумаар бууруулж. Харин алдагдлаа 1.3 их наядаар нэмэгдүүлж оруулж ирсэн гэсэн үг.
Өнгөрсөн жил 1.9 тэрбумын алдагдалд хориг тавьж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил 1.3 их наядын алдагдал хэрхэх бол.
Урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах санал дэвшүүлж, гарын үсэг цуглуулсан Ж.Баярмаа, Д.Энхтүвшин тэргүүтэй УИХ-ын гишүүд хэрхэх бол гэдэг асуулт байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алдагд�##�тай төсөв батлах бол УИХ тарсан зөвөө
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud