Улс төрийн мэдээ
Төсөв 2026: Б.Чойжилсүрэн, Г.Дамдинням, Т.Аубакир нар төсвөө нэмэгдүүлж, бусад нь хасуулжээ

Төсвийн ерөнхийлөн захирагч 19 сайдын 2026 онд зарцуулах зардлыг өнгөрсөн 2025 оны төсөвтэй харьцуулан хүргэж байна.
Ирэх 2026 оны сайд нарын багцад:
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад 243 тэрбум 908 сая 800 мянган төгрөг. Үүний 131 тэрбум 3 сая 500 мянган төгрөгийг урсгал зардалд, 112 тэрбум 905 сая 300 мянган төгрөг нь хөрөнгийн зардалд тусгагдахаар,
- Монгол Улсын Шадар сайдад 367 тэрбум 60 сая 700 мянган төгрөг. Эндээс 300 тэрбум 271 сая 600 мянган төгрөгийг урсгал зардалд, 66 тэрбум 789 сая 100 мянган төгрөгийг хөрөнгийн зардалд тусгахаар,
- Монгол Улсын Шадар сайдад 6 тэрбум 117 сая 800 мянган төгрөг. Бүгдийг нь урсгал зардалд тусгахаар,
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад 110 тэрбум 706 сая 300 мянган төгрөг. Үүний 84 тэрбум 559 сая 800 мянган төгрөгийг урсгал зардалд, 26 тэрбум 146 сая 500 мянган төгрөгийг хөрөнгийн зардалд тусгахаар,
- Гадаад харилцааны сайдад 240 тэрбум 389 сая 500 мянган төгрөг. Үүний 220 тэрбум 521 сая 600 мянган төгрөгийг урсгал зардалд, 19 тэрбум 867 сая 900 мянган төгрөгийг хөрөнгийн зардалд тусгахаар,
- Сангийн сайдад 4 их наяд 567 тэрбум 824 сая 700 мянган төгрөг. Үүний 2 их наяд 508 тэрбум 696 сая 700 мянган төгрөгийг урсгал зардалд, 1 их наяд 299 тэрбум 235 сая 100 мянган төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт, 151 тэрбум 699 сая 100 мянган төгрөгийг хөрөнгийн зардалд, 1 их наяд 907 тэрбум 428 сая 400 мянган төгрөгийг гадаад зээл, тусламжаас санхүүжих зардалд тусгахаар,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад 1 их наяд 579 тэрбум 716 сая төгрөг. Үүнээс 1 их наяд 486 тэрбум 600 сая 900 мянган төгрөгийг урсгал зардалд, 93 тэрбум 115 сая 100 мянган төгрөгийг хөрөнгийн зардалд тусгахаар,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад 77 тэрбум 544 сая 100 мянган төгрөг. Эндээс 27 тэрбум 544 сая 100 мянган төгрөгөөр урсгал зардалд, 50 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд тусгахаар,
- Батлан хамгаалахын сайдад 790 тэрбум 335 сая 400 сая төгрөг. Эндээс урсгал зардалд 722 тэрбум 486 сая төгрөгийг, хөрөнгийн зардалд 67 тэрбум 849 сая 400 мянган төгрөгийг тусгахаар,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад 442 тэрбум 66 сая 500 мянган төгрөг. Үүнээс 192 тэрбум 422 сая 900 мянган төгрөгийг урсгал зардалд, 249 тэрбум 643 сая 600 мянган төгрөгийг хөрөнгийн зардалд тусгахаар,
- Боловсролын сайдад 4 их наяд 326 тэрбум 616 сая 200 мянган төгрөг. Үүний 3 их наяд 878 тэрбум 595 сая 600 мянган төгрөгийг урсгал зардалд, 448 тэрбум 20 сая 600 мянган төгрөгийг хөрөнгийн зардалд тусгахаар,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад 4 их наяд 599 тэрбум 159 сая 600 мянган төгрөг. Эндээс урсгал зардалд 4 их наяд 561 тэрбум 716 сая 200 мянган төгрөг, хөрөнгийн зардалд 37 тэрбум 443 сая 400 мянган төгрөг тусгахаар,
- Зам, тээврийн сайдад 980 тэрбум 193 сая 600 мянган төгрөг. Үүнээс урсгал зардалд 20 тэрбум 585 сая 200 мянган төгрөг тусгахаар,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад 500 тэрбум 606 сая 400 мянган төгрөг. Үүнээс урсгал зардалд 331 тэрбум 188 сая 100 мянган төгрөг, Хөрөнгийн зардалд 169 тэрбум 418 сая 300 мянган төгрөг тусгахаар,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад 254 тэрбум 305 сая төгрөг. Эндээс урсгал зардалд 33 тэрбум 576 сая 500 мянган төгрөг, хөрөнгийн зардалд 220 тэрбум 728 сая 500 мянган төгрөг тусгахаар,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад 637 тэрбум 935 сая 300 мянган төгрөг. Үүнээс 567 тэрбум 61 сая төгрөгийг урсгал зардалд, 70 тэрбум 874 сая 300 мянган төгрөгийг хөрөнгийн зардалд тусгахаар,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад 93 тэрбум 65 сая 600 мянган төгрөг. Эндээс урсгал зардалд 66 тэрбум 755 сая 400 мянган төгрөг, хөрөнгийн зардалд 26 тэрбум 310 сая 200 мянган төгрөг тусгахаар,
- Эрчим хүчний сайдад 455 тэрбум 778 сая 900 мянган төгрөг. Үүнээс урсгал зардалд 133 тэрбум 356 сая 100 мянган төгрөг, хөрөнгийн зардалд 322 тэрбум 422 сая 800 мянган төгрөг тусгахаар,
- Эрүүл мэндийн сайд 1 их наяд 794 тэрбум 889 сая 800 мянган төгрөг. Эндээс урсгал зардалд 1 их наяд 583 тэрбум 245 сая 900 мянган төгрөг, хөрөнгийн зардалд 211 тэрбум 643 сая 900 мянган төгрөг тусгахаар тус тус төсөвлөсөн байна.
Харин 2026 сайд нарын төсвийн багцыг өнгөрсөн 2025 оны сайд нарын төсөвтэй харьцуулахад,
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдынх 33 тэрбумаар бага,
- Монгол Улсын Шадар сайдынх 21 тэрбумаар бага,
- Монгол Улсын Шадар сайдынх 2 тэрбумаар бага,
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргынх 31 тэрбумаар бага,
- Гадаад харилцааны сайдынх 22 тэрбумаар бага,
- Сангийн сайдынх 310 тэрбумаар бага,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдынх 146 тэрбумаар бага,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдынх 29 тэрбумаар их,
- Батлан хамгаалахын сайдынх 29 тэрбумаар бага,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдынх 134 тэрбумаар их,
- Боловсролын сайдынх 140 тэрбумаар бага,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдынх 104 тэрбумаар их,
- Зам, тээврийн сайдынх 111 тэрбумаар бага,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдынх 25 тэрбумаар бага,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 86 тэрбумаар бага,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдынх 170 тэрбумаар бага,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдынх 25 тэрбумаар бага,
- Эрчим хүчний сайдынх 157 тэрбумаар их,
- Эрүүл мэндийн сайд 53 тэрбумаар бага байна.
Нийт 19 сайдаас ирэх онд Б.Чойжилсүрэн, Г.Дамдинням, Т.Аубакир сайд нар төсвөө нэмэгдүүлж, бусад нь өнгөрсөн өнөөс бага төсөвтэй байхаар тусгажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Одоо ард түмэн минь �##�дагд�##�гүй төсөв батлуулдаг түүнээ хэрэгжүүлдэг нам хүчнийг дэмжицгээе удахгүй эх орноо ломбарданд тавихнээ хүн хирээрээ м�##� хөлөөрөө гэдэгсэн
Эрчим хүч нь ТӨСӨВӨӨ НЭМҮҮЛЧИХЭЭД, ЦАХ/ ДУЛААНЫ ҮНЭЭ ДАХИЖ НЭМЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ, ДЭЭРЭМДЭЖ ХУЛГАЙЛАЖ БАЙНА ДАА!!!....