Нийгэм мэдээ
9-р сарын 1-нд зам тээврийн осолд 4 хүүхэд өртжээ

9-р сарын 1-ний өдөр зам тээврийн осолд 4 хүүхэд өртжээ. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт тус тус нэг хүүхэд авто осолд орсон байна.
Зам тээврийн осолд өртсөн 4 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ. Мөн ослын хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.