Улс төрийн мэдээ

Төсөв 2026: ₮1 сая хүртэлх худалдан авалтад НӨАТ-ын 5 хувийг буцаан олгоно

2026 оны улсын төсвийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн бариад байна.

Төсвийн төслийн хамт өргөн барьсан хуулийн төслүүд дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Үүгээр,

  • 2026 онд сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын 50 хувийг, 1 саяас дээш бол 20 хувийг буцаан олгох
  • 2027 оноос эхлэн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад 100 хувь, 500 мянгаас 1 сая бол 50 хувь, 1 саяас дээш бол 20 хувийг буцаан олгож байхаар тусгасан байна.

НӨАТ бол 10 хувийн татвар. Тэгэхээр 50 хувийн буцаан олгоно гэдэг нь 5 хувийн буцаан олголт авдаг болно гэсэн үг.

Хууль улсын төсвийн хамт эцэслэн батлагдвал 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 2, 2025 14:01

Энэ улсын бодлого д�##�д эдийн засаг руу л түлхээд байх юм даа. Банк нь хүртэл. Нэг төрлийн үйлчилгээн дээрээ өөр өөр нэр өгөөд л давхар давхар шимтгэл хураамжаа нэмээд байх юм. Зүгээр гудсан доороо л мөнгөө дараад хэвтэж байхаас.

Холбоотой мэдээ

Back to top button