Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: 2026 онд 90 сая тонн нүүрсийг хамгийн бага үнээр буюу 70 ам.доллароор гаргана гэж тооцсон

2026 оны улсын төсвийг хэрхэн боловсруулсан талаар Ерөнхий садйд Г.Занданшатарын хамт Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна.

Энэ үеэр нүүрсний экспортын орлогыг хэрхэн тооцсон талаар Сангийн сайд Б.Жавхлан,

"2026 онд 90 сая тонн нүүрс гаргана гэж тооцсон. Манай хилийн боомтуудын биет хэмжээгээр нэвтрэн өнгөрүүлэх чадвар болон урд зах зээлийн эрэлт хэрэгцээг харьцуулбал 90 сая тонн битгий хэл боломж бидэнд байгаа. БНХАУ-ын нүүрсний жилийн хэрэгцээ дор хаяж 5 тэрбум тонн юм. Үүний 100 саяыг нь бид нийлүүлэхгүй явж байна гэдэг өөрөө маш бага хэмжээ.

Харин үнийг хамгийн бага зах зээлийн үнээр буюу 70 ам.доллароор тооцсон байгаа.

Энэ жилийн хувьд 85 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Одоогийн гүйцэтгэл харахад энэ хангалттай биелэхээр байна. Энэ жилийн гүйцэтгэлтэйгээ харьцуулахад ч 90 сая тонн гэдэг тийм их биш байна. Хамгийн багадаа 90 сая гэж тооцсон гэсэн үг" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button