УЛС ТӨР

Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар "Сибирийн хүч-2" хийн хоолойг урагшлуулахаар шийдвэрлэлээ

Өнөөдөр БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарыг хүлээн авч, гурван талт уулзалт зохион байгуулсан билээ. Тяньжин хотноо болсон энэхүү уулзалтаар гурван улсын хамтын төлөвлөгөөнд багтсан "Сибирийн хүч-2" хийн хоолойг Монгол Улсын нутаг дээгүүр дамжин өнгөрүүлэх бүтээн байгуулалт бүхий Союз Восток транзит төслийн асуудлыг хэлэлцэн шийдэрлэсэн талаар мэдэгдэл хийлээ. Энэ дагуу ОХУ-ын Газпром, Хятадын CNPC компанитай өргөн хүрээний, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Гурван талт уулзалтын үеэр,

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин

Хүндэт Ерөнхийлөгч Владимир Путин,

Хүндэт Ерөнхийлөгч Хүрэлсүх танаа

Бээжин хотноо БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын долоо дахь удаагийн гурван талт уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө тодорхойлох болож олдож буйд туйлын баяртай байна.

Сүүлийн жилүүдэд, бидний хамтын удирдлага дор гурван талт хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, бодит үр дүнд хүрлээ. Гурван талын хамтын ажиллагааны дунд хугацааны зураглал амжилттай хэрэгжиж, худалдааны эргэлт тогтвортой өсөн нэмэгдсээр байна. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, экологи, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа шат дараатай өргөжиж, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч буй билээ.

Мөн “Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хамтарсан гол төслүүд гурван талын хамтын ажиллагаанд шинэ хүч нэмж өгсөн бөгөөд Хятад улс үүнийг өндөрөөр үнэлж байна.

Хятад зүйр үгэнд “Хашаа босгоход гурван түшүүрэг хэрэгтэй, баатар хүнд ч гурван туслагч хэрэгтэй” хэмээн ярьдаг. Уул, усаар холбогдож, хувь тавилангаар нэгэн бүхэл болсон нөхөрсөг хөршүүдийн хувьд Хятад улс Орос, Монголтой хамтран улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагааны анхдагч зорилгоосоо ухралгүйгээр, аливаа гадны саад бэрхшээлийг хамтдаа даван туулж, гурван талын хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин

Хүндэт дарга Ши Жиньпин,

Хүндэт Ерөнхийлөгч Хүрэлсүх танаа

Юуны өмнө гурвалн талт уулзалтыг санаачлан зохион байгуулж, халуун дотноор хүлээн авсан Хятадын найрсаг ард түмэнд талархаж байна. Бид гурван талт уулзалт хийлгүй удсан байна. Энэхүү уулзалтыг санаачилсан БНХАУ-ын төрийн тэргүүнд тусгайлан талархал илэрхийлье.

Орос улс БНХАУ болон Монгол Улстай харилцан ашигтай, эрх тэгш, олон талт харилцааг иж бүрэн хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ чармайж ирсэн гэдгийг энд онцлох нь зүйтэй биз ээ. Үүний зэрэгцээ хоёр талын амжилттай хамтын ажиллагааг гурван талын хамтын ажиллагааны форматаар баяжуулж, шинэ өнгө аяс нэмж өгөх нь чухал гэж үзэж байна.

Учир нь бидний гурван улсад олон нийтлэг зүйл бий. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн холбоо харилцаагаа хамтран хөгжүүлэх сонирхол ижил билээ. Нэн чухал нь, Орос, Хятад, Монгол гурав нөхөрсөг хөршүүд бөгөөд бидний ард түмнийг эртний найрамдалт харилцаа, харилцан биедээ туслаж ирсэн уламжлал нэгтгэж ирсэн.

Бидний өнөөдрийн уулзалт, яриа нээлттэй, утга учиртай байж гурван талын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг багтаасан ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөгөө хэлэлцээ, санал солилцохуйц өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх


БНХАУ-ын дарга, хүндэт Ши Жиньпин


ОХУ-ын Ерөнхийлөгч, хүндэт Владимир Владимирович,

БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын долоо дахь удаагийн уулзалтыг Бээжин хотноо амжилттай зохион байгуулж буйд талархал илэрхийлье.

Монгол Улс өөрийн мөнхийн хоёр хөрш, иж бүрэн стратегийн түншүүд болох БНХАУ, ОХУ-тай хоёр болон гурван талт хамтын ажиллагаагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө тууштай хүчин чармайлт гаргаж ирсэн билээ.

Бид энэ жил дэлхийн түүхэн үйл явдлуудын нэгэн чухал ойг хамтдаа тэмдэглэж байна. Энэ нь Эх орны дайнд ялалт байгуулж, дайны галыг зогсоосны 80 жилийн ойн  үйл явдал болон Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг ялсны ой юм. Уг тэмдэглэлт ойг Монгол, Хятад, Оросын ард түмэн хамтдаа тэмдэглэж байна.

Иймээс гурван улсын төрийн тэргүүн нарын өнөөдрийн энэ уулзалт нь түүхэн, чухал ойн үеэр болж буйгаараа онцгой ач холбогдолтой. Манай гурван улсын ард түмэн түүхэн үнэнийг гуйвуулалгүйгээр, үнэт дурсамжаа хадгалах, ялалтын мөн чанар болон дайны үр дагаварыг ирээдүй хойч үедээ үнэн зөвөөр дамжуулахын төлөө үргэлж нэгдмэл байр суурьтай байдаг нь бахархалтай.

Сүүлийн 10 гаруй жил гурван улсын төрийн тэргүүн нарын удирдлагын дор манай гурван талт хамтын ажиллагаа үлэмж өргөжиж, бодитой үр дүнд хүрлээ. Тухайлбал, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд тодорхой ахиц гарсныг онцлон үнэлэх хэрэгтэй. 2022 онд Самарканд хотноо бид энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацааг 5 жилээр сунгахаар тохиролцсон. Мөн өнгөрсөн 11-р сард талууд уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 33 төслийн шинэчилсэн жагсаалтыг баталсан билээ.

Хэрэгжилтийн хугацааг 2031 он хүртэл дахин 5 жилээр сунгах тохиролцоонд хүрсэн нь илүү бодит боломжуудыг бий болгож байгааг тэмдэглэх нь хэлэх нь зүйтэй. Энэ нь эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг бодитоор хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. Уг хөтөлбөр нь гурван улсын ард түмэнд бодит үр өгөөжөө өгөх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад тусална. Үүний хүрээнд эдийн засгийн коридорын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах, хэрэгжилтийг хангах үр ашигтай механизмуудыг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.

Монголын тал эдийн засгийн коридорын дэд бүтцийг хөгжүүлэх, тээвэр, логистик, эрчим хүч, худалдааны салбар дахь хамтын төслүүдийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг тэмдэглэх нь зүйтэй биз ээ.

Монголын санаачилгаар 2024 онд Исламабад хотноо гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг анх удаа амжилттай зохион байгуулсан. Дараагийн уулзалтыг энэ онд ОХУ-д хийхээр зарчмын тохиролцоонд хүрсэн. Засгийн газрын тэргүүн нарын энэхүү уулзалт нь төрийн тэргүүн нарын түвшинд хийгдсэн тохиролцоог бодитой хэрэгжүүлэх, гурван улсын хөгжлийн стратеги, хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй гэж бид харж байна.

Түүнчлэн Монгол Улс энэ оны 6-р сард Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулсныг энд онцлон тэмдэглэе.

Өнөөдрийн гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай үр дүнтэй болохын ерөөлийг дэвшүүлье.

Ц.ТАМИР

Эх сурвалж: Kremlin.ru

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
9 сар 2, 2025 15:04

Хийн хоолой урагшлуулах энэ сайхан мэдээ байлаа

Bolor
Bolor
9 сар 2, 2025 16:22
Reply to  Бат

ОХУ, Хятадын хамтарсан "Сибирийн хүч-2" газын хоолойн төсөл Монгол улсын газар нутгаар өнгөрвөл Монголчууд хий хэрэглэх боломжтой болохоос гадна ирээдүйд хятадууд манай нутаг руу довтлох эрсдэл арилна. Учир нь хий хоолой бол Оросын стратегийн хөрөнгө, хамгaaлaлт болно. Xарин Монголд байдаг хятадын эрлийзүүд ХКН-ын дaaлгавраар их эсэргүүцдэг шүү.

Самдан
Самдан
9 сар 2, 2025 16:16

Хятад улс япончуудыг ялсны баяр гэж ерөнхийлөгч хэлсэнд гайхаж бна. Хятадын хүн шиг ярьж бна. Харин Манай улс Оростой хамтран ялснаа онцлох ёстой биш үү? Хэний т�##�ын ерөнхийлөгч вэ?

Зочин
Зочин
9 сар 2, 2025 17:35

Хятад нь зөвшөөрөхгүй манайд ахиж хэрэггүй гээд байхад нөгөө 2 нь байнга гуйгаад л. Хөөрхий дөө ядарсан 2 амьтан.

Зочин
Зочин
9 сар 2, 2025 17:42

Үнэн бол маш сайхан мэдээ манайд маш ашигтай шүү бид утаанаасаа с�##�на

Зочин
Зочин
9 сар 2, 2025 19:46

энд хийн хоолойг яриагүй л бна да

Холбоотой мэдээ

Back to top button