УЛС ТӨР

Б.Жавхлан: Хөгжлийн банкийг үндсэн статусаар нь ажиллуулна

Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, Төсвийн зардлыг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийн хангана. Эдийн засаг өсөлт явагдаж, агшилт болж байна гэсэн үг. Хувийн хэвшлийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого орж өгч байгаа. Татварын шинэчлэлийг бид эхлүүлж байна. ХАА, Эрчим хүчний салбарыг гадны хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ

Хөгжлийн банкийг үндсэн статусаар нь ажиллуулах болно. Өр барагдуулах ажил нь ерөнхийдөө дуусчихсан.

Ирэх онд орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэх орон сууцны банк байгуулсныг ажил хэрэг болгохоос гадна бүтцийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлнэ. Засгийн газрын өрийн орон зайг эдийн засгийн уналтаас сэргийлж, өсөлтийг дэмжихэд чиглүүлнэ.

Ирэх оны төсвийн төсөлд 188 мянга орчим иргэнээс санал ирсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийг хэлэлцэхээс өмнө анх удаа олон нийтийн саналыг авч, шинэ жишиг тогтоолоо. Төсвийг эцсийн шатанд боохоос өмнөх санал асуулга гэдгийг энд тодотгон хэлэх нь зөв байх. Ерөнхий сайдын зүгээс 2026 оны төсөвт НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь 4 их наядын өртөгтэй шийдвэр. Тэгэхээр үе шаттайгаар хэрэгжүүлж, хувийн хэвшлүүдэд илүү боломж олгож байна гэж харж болно.

2 сая төгрөгийн худалдан авалт хийж байгаа иргэний 1 сая хүртэлх төгрөгт 5 хувийн буцаан олголт, үлдсэн 1 саяд хуучнаараа 2 хувийн буцаан олголт олгоно гэсэн үг. Хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд болон иргэдийн татварын дарамтыг бууруулах бодлого ийн хэрэгжинэ.

Төсвийн орлого 31.6 их наяд, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан дүнг 1.9 их наядаар багасгасан. Төсвийн хүрээний хязгаараас бодит орлого руу шахаж бууруулсан гэж ойлгож болно. Зарлагын хувьд 33 их наяд байхаа тусгасан.

Хувьсах зардал дотор цалингаа хэрхэн нэмэгдүүлэх зэргийг салбар яамд хэрэгжүүлээд явах ёстой. Үр дүнд суурилсан цалинг олгоод 4 жил болж байна. Багш нарын хувьд хэлэхэд үр дүнд суурилсан санхүүжилтээсээ бид ухарч болохгүй. Хувьсах зардал руу нэмэгдэх ч гэлээ, хэн гэж багшийн цалин нэмэгдэхийг сургуулийн захирал шийдвэрлэдэг" гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин!
Зочин!

ТЕГ дарга авилгачнаа эхлээд соль!

Зочин
Зочин

Юу гэсэн үг вэ? Ман, Жавхлан махнаас гаръя гэж байгаа нь энэ үү!

Иргэн
Иргэн

Статусаа өөртөө барь драм!!!!!!!!

Эхлээд өөрөө зайгаа тавь
Эхлээд өөрөө зайгаа тавь

Энэ төсөв бас л нотой болсон
Өнгөрсөн төсөвөөр өөрт чинь дүн тавьсан
Хариуцлагаа хүлээж холд
Урд нь байсан сайд шигээ сүүлдээ нүүр хийх газаргүй болно шүү

Зочин
Зочин

Chi zugeer l hanssn bolo Zain shame ogoh mongo baihui

Зочин
Зочин

Энэ өлөнг ямар мэдэхгүй биш. Луйварчид л даам болдог хорвоо гэж

Холбоотой мэдээ

Back to top button