Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Отгонсүх ИНҮТ ТӨХХК-нд томилсон хүмүүсээ цомхотгох нэрийдлээр тэтгэмж өгч, төрийн мөнгө шамшигдуулсан уу

Нисэхийн салбарын байгууллагууд асуудал дагуулсаар байгааг бид хөндсөөр буй. Энэ удаад ИНҮТ ТӨХХК-ийн асуудлыг хөндөж байна.


Он гаруут Иргэний нисэхийн үндэсний төвийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанаас гаргаж, ТӨХХК-ийн статустай болгосон. Ингэхдээ ИНЕГ-ыг хяналт, зохицуулалтын чиг үүрэг хэрэгжүүлэх, ИНҮТ-ийг компанийн хуулиар "ашгийн" чиглэлд ажиллуулахаар болсон. ИНҮТ ТӨХХК-ийг 2000 орчим ажилтантай байх тооцоо гаргаж, компанийн хувьцааг Зам, тээвэр хөгжлийн яам болон ТӨБЗГ-т эзэмшүүлсэн. Томилгоо болон санхүүгийн эрх мэдэл нь салбар яамныхаа хяналтад бүрэн шилжсэн байдаг.

Гэтэл салбар яам нь ч, ТӨБЗГ нь ч, Засгийн газар нь ч, хууль хяналтын байгууллага нь ч уг компанид хяналтаа тавьж байна уу гэдэг асуулт байна.

-4-5 хүнийг газрын даргад томилжээ-

ТӨХХК-ийн статустай болгосноос ердөө зургаахан хоногийн дараа /2025.01.06/ Б.Отгонсүхийг "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлынх нь суудлаас авч ирж, ИНҮТ-ийн даргаар томилсон. Өдгөө тэр нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буй бололтой. Тодруулбал, тэрбээр 2025 оны нэгдүгээр сард шинээр томилогдож ирүүтээ дур мэдэн томилгоонуул хийжээ.

Уг нь ТУЗ-ийнхөө гаргасан бүтцийн дагуу томилгоонууд хийгдэх учиртай. Гэвч ТУЗ нь бараг зургаан сарын дараа буюу тавдугаар сарын 29-нд бүтэц баталсан тогтоолоо гаргасан байдаг аж.

Гурван ч Ерөнхий менежерийн орон тоог гаргаж, бүтцээ данхайлгажээ. Жишээ нь, Бүтээмжийн менежерээр Говь-Алтайн МАН-ын дэд дарга Б.Алтансүхийн аваачсан байгаа юм. Мөн "Монголын төмөр зам" ХХК-аас ирэхдээ өөрийн хүмүүсийг ИНҮТ ТӨХХК-д шууд газрын даргаар томилсон байдаг аж.

  • Захиргаа удирдлагын газрын даргаар Д.Рэнцэнбямбыг,
  • Санхүүгийн удирдлагын газрын даргаар С.Өлзийбүрэнг,
  • Хууль, эрх зүйн газрын даргаар Ч.Отгонсүрэнг,
  • Хүний нөөцийн хэлтсийн даргаар н.Чүлтэм нарыг тус тус томилжээ.

-Томилсон хүмүүс нь зургаахан сар ажиллаад тэтгэмжээр угжуулаад гарсан уу-

Хамгийн ноцтой нь, үйлдвэрлэлийн нэгж дээрх газрын дарга нарынхаа цалинг 10 саяас дээш үнийн дүнгээр тогтоожээ. Харин бусад ажилтан, алба хаагчдынхаа цалинг хэвээр үлдээсэн нь байгууллага дотроо анхаарал татсан татсан асуудал үүсгэсэн байна.

Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад төрийн албыг цомхотгох үүрэг, чиглэл өгсөн. Энэхүү үүргийг Б.Отгонсүх болон түүний багийнхан соргогоор ашиглаж "цомхотгол" нэрийдлийн дор зургаан сар ажилласан хүнд зургаан сарын тэтгэмж өгөөд гаргасан ч гэгдэж буй юм. 10 саяын цалинтай дарга жишээ нь 60 саяын тэтгэмж авч гарцгаасан болж таарах нь.

Б.Отгонсүхийн авч ирсэн энэхүү баг "Монголын төмөр зам" ТӨХХК-аас мөн ийм хэмжээний тэтгэмж аваад гарсан байх магадлалтай тухай сураг дуулдав.

Тэгэхээр салбар бүрт очиж, төрийн мөнгийг хуу хамдаг бүлэлтэй болсон юм биш биз гэсэн хардлага ч үүсэхээр байна.

Б.Отгонсүхийн хувьд санхүүгийн аль ашигтай албан тушаалд томилогдож ирсэн намтартай нэгэн. Замын-Үүд дэх гаалийн газрын дарга байсан. Өнөөгийн Шадар сайд С.Амарсайханыг Нийслэлийн Засаг дарга байх үед орлогчоор нь ажиллаж байв. Өвөрхангайн фракцын дэмжлэгтэй, С.Амарсайханы хүн гэгддэг. Дараа нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн даргаар ч очсон. Нэг албан тушаалд ихдээ хоёр жил гаруй ажиллаад л "сэлгэж" ирсэн дүр зурагтай.

Уг нь, Б.Отгонсүх ИНҮТ ТӨХХК-д даргаар ирээд "17 жил шинэчлээгүй техник тоног төхөөрөмж, 15 жилийн турш баригдаж дуусаагүй нислэг хөдөлгөөний удирдлагын төв байр зэрэг "улаан гэрэл" нь асчихсан асуудлуудыг нэн тэргүүнд анхаарч ажиллана" хэмээн хэвлэлд яриад сууж байсан. Том төсөвтэй, үргэлгэн зарцуулалт их, зөрчил олонтой нь аудитын тайлангаар удаа бүр нотлогддог энэ байгууллага цэгцрэх нь битгий хэл хулгай нүүрлэсэн үү, Ерөнхий сайд аа, АТГ-ынхан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
104 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Засаг солигдоод цомхотгол хийгдсэн бол тэтгэмжээ авах ёстой тэрийг мушгиж гуйвуулах хэрэггүй

Зочин
Зочин

Зургаан сар ажиллаад хэдэн арван саяын тэтгэмж авч гарч байгаа дарга нар бол төрөөс шууд хулгай хийж байна

Зочин
Зочин

hudulmuriin tuhai huuliaraa oron too tsohotgosn bol tetgemjee awah ni huuli bus yumuu

Зочин
Зочин

Teneg sedev, huulia l barisan bna

Батаа
Батаа

Uls toriin zorilgotoi negnee gutgej doromjlokh bdal zugeer ajlaa hiij bgaa hunii ner turd haldah bolj dee. Arai arai

Зочин
Зочин

Отгонсүхийн баг ИНҮТ-д ирснээр шинэчлэл бус шууд луйвар эхэлсэн нь тодорхой

Зочин
Зочин

Ажилгүй болж байгаа хүмүүсээ яах ёстой юм бэ
Ц�##�ингүй, амьдр�##�гүй болж бхад

zocho=in
zocho=in

ийм новшнуудаас болоод улс орон хөгжихгүй бгаа юм төмөр замыг самраад яьсан, тэндээс гарсан нөхдүүд нь бөөн тэтгэмж авсан

Зочин
Зочин

Ажлаас нь чөлөөлөхөөр тэтгэмж өгдөг хуультай

Зочин
Зочин

Bujir gutgeleg

Зочин
Зочин

huulia unshij baij bichmeer yumdaa zasgiin gazraas turiin ucmhit companyydad tsomhotgol oruulj bga bugd l huuliin daguu tetgemj olgogddog shdee

Зочин
Зочин

Бүтэц орон тооны цомхтголд орсон бол хөдөлмөрийн хуульд заасны дагуу тэтгэмжээ авах ёстой. Тэр нь хууль зөрчөөд бга юмуу.

Зочин
Зочин

орон тоо нь цомхотголд орсон бол тэтгэмжээ авдаг шдээ эн хууль бус уу

Зочин
Зочин

Бүтэц орон тооны цомхтголд орсон бол хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч ажилтанд тэтгэмж олгох ёстой. Төрийн өмчит компаниудын орон тоог бууруулж бга тухай ЗГ-с шийдвэр гарсан. Үүний дагуу бүтцийг нь ТУЗ бат�##�сан бна. Энэ тэгээд хууль зөрчсөн асууд�##� юмуу. Үүнийгээ с�##�барын сайдаас нь асуулдаа. Өчнөөн хүмүүсийг ажилгүй болгочоод хуулийн дагуу явсныг нь хулгай хийлээ гэнэ. Олон хүнийг ажилгүй болгож бгаг нь тэгээд юу гэж ойлгох уу? Энэ мэдээллийг гаргаж бга сайтын хамт олон та бүхэн хууль дүрмээ суд�##�ж үзээрэй!!! Ажилгүй болсон хүн бүхний ард айл гэрийн амьдр�##� давхар бдаг юм шүү. Олон жилийн өмнө надад ийм зүйл тохиолдож бсан болохоор ОНЦЛОН бичлээ.

Зочин
Зочин

Бүтэц орон тооны цомхтголд орсон бол хөдөлмөрийн хуульд заасны дагуу тэтгэмжээ авах ёстой!!! Отгонсүх гэж хүнийг тэр бүр сайн мэдэхгүй ч очсон газар болгоноо өөд нь татаж сайхан болгодог гэж сонсож бсан. Хүний сайныг нь эхлээд хардаг байлдаа.

Алтанцэцэг
Алтанцэцэг

Хүний нэр ус бичиж гүтгэхээ болиоч

ATG ajlaa hiiyldaa
ATG ajlaa hiiyldaa

Энэ хуулиар тэтгэмж авах эрхтэй гээд байгаа хуульч нараа хэн ч тэтгэмж авах эрхтэй нь маргаагүй байна хахахаха наад агуулгаа ойлго 6 сар ажиллаад 60 саяын тэтгэмж авах нь шударга уу. Байгууллагад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журмаас нь өөр шийдвэр гаргаад хулгайч нохой шиг хөтлөлцөж ирсэн мафи бүлгийн дарга нар нь зөвхөн өөрсдөдөө өндөр дүнтэй тэтгэмж аваад бөөнөөрөө арилаад өгсөн байдаг. Энэ явуулын ажиллагаатай �##�бан туша�##�ын мафи санхүү, хуулийн хүмүүсээс бүрдсэн үндсэн ц�##�ин нь нууц байгууллагын санхүү нягтлан ч харж чадахгүй зөвхөн өөрсдөө л харна, хурган дарга нар нь дээд дарга нараасаа өндөр ц�##�интай баяр наадмаар өөрсдөдөө 200 хувийн бонус олгоно. Та нарын хууль дүрэмтэй улсад энэ хэвийн байх нь. Нотлох баримт хэрэгтэй бол shilendans.mn рүү хандаад туша�##�ыг нь хараарай.

Зочин
Зочин

Хуулиас давсан журам гэж бдаггүй юм шүү.

Боо
Боо

Тэтгэмжийг олгохдоо давуу эрх бий болгосон байна.Хуулиараа 1-2 сарын тэтгэмж л олгоно

Зочин
Зочин
Reply to  Боо

Хөдөлмөрийн тухай хуулиа уншаараа нэг ба түүнээс дээш сарын гэж бдг шүү. Ядаж за�##�таа мэдчихээд бичвэл

Нэргүй
Нэргүй

Аль эрт тэтгэмжээ аваад буцаад даргийн �##�бан туша�##�д бгаа хүмүүс энэ с�##�барт маш их бгаа энэ бол гэмт хэрэг

Зочин
Зочин

Б.Отгонсүх ИНҮТ-д очоод эхний өдрөөсөө шахуу өөрийн хүмүүсээ дарга болгосон байна

Зочин
Зочин

ТУЗ-ийн бүтэц батлаагүй байхад дур мэдэн томилгоо хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл

Зочин
Зочин

Газрын дарга нарын ц�##�инг 10 саяар тогтоочихоод жирийн ажилчдаа орхисон нь шударга бус

Зочин
Зочин

Шинэ техник тоног төхөөрөмж, удирдлагын төв байр гэх мэт асуудлаа орхисон мөртлөө зөвхөн суудлын наймаа хийжээ

Зочин
Зочин

Отгонсүхийн баг �##�ь ч с�##�барт очоод мөнгө саадаг схемтэй болсон нь тодорхой

Зочин
Зочин

Төрийн �##�быг цомхотгох нэрийн дор өөрсдөдөө тэтгэмж тарааж байгаа нь ил цагаан луйвар

Зочин
Зочин

2000 ажилтантай байгууллагад хэдхэн хүн л өндөр ц�##�ин авдаг тогтолцоо бий болжээ

Зочин
Зочин

ИНҮТ дээр гарсан энэ завхарлыг ЗТХЯ, ТӨБЗГ хоёр мэдээгүй мэт аашилж байгаа нь өөрөө хуйв�##�даан

Зочин
Зочин

Б.Отгонсүх өмнө нь ч ашигтай сууд�##�д орж мөнгө саадаг түүхтэй хүн

Зочин
Зочин

Төрийн өмчит компанийн мөнгө улстөрийн фракцуудын хоол болсон байна

Зочин
Зочин

Засгийн газар энэ нөхцөлд хян�##�т тавихгүй байгаа нь өөрөө асууд�##�

Зочин
Зочин

С.Амарсайханы хүн гэгддэг Отгонсүх мөнгөний үнэртэй газар бүрт очдог нь санамсаргүй биш

Зочин
Зочин

Нэг чух�##� с�##�барт хоёр жил ажиллаад л дараагийн мөнгөтэй с�##�барт шилждэг дүр зураг харагдаж байна

Зочин
Зочин

ИНҮТ-ийн жинхэнэ асууд�##� болох техник тоног төхөөрөмж, барилга байгууламж хойш тавигдсан хэвээрээ үлдлээ

Зочин
Зочин

Тэтгэмж нэрээр төрийн мөнгийг хуу хамсан бүлэглэлтэй болсон гэсэн хардлага үндэслэлтэй байна

Зочин
Зочин

Отгонсүхийн хүмүүс Монголын төмөр замаас тэтгэмж аваад, одоо ИНҮТ-ээс ч авсан байж магадгүй

Зочин
Зочин

Хэдхэн сарын дотор өндөр ц�##�ин тогтоож өөрсдийгөө угждаг бол энэ байгууллага хэзээ ч цэгцрэхгүй

Зочин
Зочин

Отгонсүх ИНҮТ-д шинэчлэл авчраагүй шууд луйвар эхлүүлсэн

Зочин
Зочин

Жирийн ажилчид хуучин ц�##�интай байхад өөрийнхөө хүмүүсийг 10 саяар угжсан

Зочин
Зочин

ТУЗ батлаагүй байхад дур мэдэн томилгоо хийсэн нь шууд хууль зөрчсөн

Зочин
Зочин

ИНҮТ-ийн асуудлыг шийдэхийн оронд суудлын наймаа хийсэн

Зочин
Зочин

Төрийн мөнгийг бүлэглэн хувааж авдаг схемийг Отгонсүх төгс хийж байна

Зочин
Зочин

Монголын төмөр зам дээр мөнгө саагаад дараа нь ИНҮТ дээр давтлаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tumur zamd bhdaa ajilchidiinhaa tsalin nemj sain ajilsan

Зочин
Зочин

Техник тоног төхөөрөмжийн асууд�##� хойш тавигдаж дарга нарын ц�##�ин түрүүлж шийдэгдсэн

Зочин
Зочин

Засгийн газар мэдсэн атлаа дуугүй байгаа нь ил цагаан хуйв�##�даан

Зочин
Зочин

Аудитын тайлан бүр дээр зөрчил гардаг байт�##� дахин ийм томилгоо хийсэн нь төрийн шившиг

Зочин
Зочин

Отгонсүхийн нэр шинэчлэлтэй бус, зөвхөн мөнгөний үнэртэй холбогдож байна

Зочин
Зочин

хаа газар ялгаагүй юм бнаоо. Монголын төмөр замын захир�##� батчулуун ч ялгаагүй өмнө нь тус төмөр замд ажилаж бсан тэтгэмж хүмүүсээ буцааж бүгдийг нь даргаар авцан. тэдгээр нь бүгд цахилгаан холбоонд хамт дарганцар хж бсан гэдэг ш�##�гах нь зөв ш лдээ төрийн мөнгийг ингэж найз нөхөд танил т�##�аараа завшиж бгаад хян�##�т тавих цаг болжээ

Зочизочинзочин
Зочизочинзочин

Отгонсүх гэж ийм юмыг х�##�аачээ намын нэр баастаад

Зочин
Зочин

Коммэнт устгаад бна ккк
Ядарсан аргатай болждээ

Зочин
Зочин

Harinch Sain ajillaj bgaa, ajilchdiin niigmiin asuudal
Tehnik, Tonog tuhuurumjiin shinechlelt
Tsalin huls geed zunduu asuudal shiidej bgaa
Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button