"Хавдрын эмнэлэг -2" төслийн эхний санхүүжилтийг 2026 оны төсөвт 40.5 саяар суулгажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд "Хавдар судлалын үндэсний төв-2" төслийг барьж, байгуулахаар болоод байгаа. Эмчилгээ, үйлчилгээнээс гадна АНУ-ын Ютагийн их сургуультай хамтарч, 1500 эмчийг сургана.
Эмнэлэг дөрвөн блок бүхий долоон давхар барилгатай. Ингэхдээ “А” блокт нь хог хаягдал, амбулатори, сургалт судалгаа, хэвтэн эмчлүүлэх тасаг байрлана. Харин “В”-д нь ариутгал, амбулатори, дүрс оношилгоо, дуран, мэс засал, лаборатори, оффис байхаар тусгажээ. Тэгвэл “С” блокт хими болон эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх тасаг байх аж. Мөн “D” блокт туяа эмчилгээ, эмгэг анатоми байхаар зураг төслийг нь гаргасан байна.
Нийт 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийн барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэх бөгөөд 2030 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж мэдээлэгдсэн юм.
Харин санхүүжилтийг улсын төсөвт суулгах ажил анхаарал татсаар ирсэн. Тэгвэл ирэх 2026 оны төсөвт "Хавдар судлалын үндэсний төв - 2" барилгын эхний санхүүжилтийг суулгаж өгчээ.
Тухайлбал, А, С блокийн шугам сүлжээ гэдэгт нийт 234.2 тэрбумыг төсөвлөсөн байна. Үүнээс 40.5 саяыг нь ирэх 2026 онд санхүүжүүлэхээр төсвийн төслийг боловсруулжээ.

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 тэрбум гээч