УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юкселг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, стратегийн түлшлэлийн түвшинд хүрснийг онцлоод, хоёр орны хууль зүйн болон дотоод хэргийн асуудал эрхэлсэн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдлаа.

Түүнчлэн Туркийн хамтын ажиллагаа зохицуулах байгууллага “ТИКА” -аас тус яамны харьяа байгууллагуудад техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаад талархалаа илэрхийлж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байгааг тодотголоо.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд Туркийн хууль сахиулах байгууллагуудтай харилцан туршлага солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргээд хоёр орны хууль зүйн болон хууль сахиулах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Явуз Сэлим Экин нарын төлөөлөл байлцав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button