Ө.Шижир: Урсгал зардлын тэлэлт, оновчгүй хөрөнгө оруулалтаас байдлаас үүдэж төсөв хэдэн их наядаар нэмэгдсээр байна

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулснаа энэ сарын 1-нд /2025.09.01/ УИХ-ын даргад өргөн мэдүүлээд буй.
Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй танилцсан УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах шүүмжийг нийтэлжээ.
-2026 оны улсын төсвийг өчигдөр хүлээж аваад өнөөдөр сууж байна. Ганцхан 2026 оны гэлтгүй сүүлийн 10 жилийн улсын төсвийн урсгал зардлын тэлэлт, хөрөнгө оруулалтын оновчгүй байдлаас үүдэж төсвийн зардал жил бүр хэдэн их наядаар нэмэгдсээр байна.
Тухайлбал миний бие сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвөөс зөвхөн соёлын ордон, музей, театр, нэг цэгийн үйлчилгээ, ЗДТГ-н байр орон сууц, татвар, нийгмийн даатгалын барилга гээд 939 барилгын төсөлд нийтдээ 3.6 их наяд төгрөг зарцуулж байгаа төсөв дээр ажиллаж байна. Энэ бүхэн нь эргээд улсын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж олсон орлогынхоо ихэнхийг зардал болгож нийгмийн суурь салбарын хөгжилд хүрэлцэхгүй явсаар өдийг хүрлээ. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, цагдаа, онцгой байдал гээд эдгээр байгууллагуудын хөрөнгө оруулалт багтаагүй болно. (Багтаагүй шүү, тусад нь мэдээлэх болно.
Ганцхан жишээ хэлэхэд 2012 онд анхны төсөвт өртөг нь 5.1тэрбумаар батлагдаж өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байж төсөвт өртөг нь 26 тэрбум болсон жишээ ч байна. Энийг доорх хүснэгтээр хараарай. Гарын салаагаар хяналтгүй урсаж буй улсын төсвийн зардал 2016 онд 9.4 их наяд байсан бол 2025 онд 35.8 их наяд, 2026 онд 32.9 их наяд боллоо. Зардал нэмэгдэхийн хэрээр ард түмний амьдрал сайжирсангүй.
Иймээс төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын бодлого дээр бодит дүгнэлт хийх шаардлага нэн чухал байна. Та бүхэн УИХ-ын цахим хуудсаар орж төсөвтэй танилцаарай. Энэ доорхи жишээ ганцхан жишээ. Энэ мэт сүүлийн 10 жилээр хийсэн дүгнэлтээ танилцуулна. Бидний мөнгө бидний мөнгө биш тэдни мөнгө байсанг харуулна. Зураг дээрхи ганцхан жишээ дээр дурдсан,анх 5.1 тэрбумаар батлагдаад 14н жилийн дараа 26 тэрбум болсон түүх…энэ мэт улсын төсвийн сүүлийн 10 жилээр бэлдсэн танилцуулгаа аа та нартаа танилцуулна. МАН засаг бариад 10 жил боллоо. Төсөв дагасан МАН-н авилгал яаж явдаг тухай
Нэг жишээ: Энэ бүхэн чиний, миний, таны, та бүхний татварын мөнгө болохоос хэн нэг улстөрчийн мөнгө биш шүү дээ.

Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.