ХОВЧ ШАР

Б.Ганхөлөг: Монголынхоо хууль хяналтын байгууллагад итгэн өнөөдрийг хүртэл хүлээцтэй харж сууна

Өнгөрөгч оны тавдугаар сарын 17-ны өдөр АН-ын дэд дарга, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү төрийн ордонд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг одоог хүртэл шалгасаар байгаа бөгөөд эх сурвалжууд түүнийг гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд буй.

Харин талийгаачийн гэр бүл нийгэмд батлагдаж, нотлогдоогүй мэдээлэл цацахаасаа илүүтэй хууль хяналтын байгууллагад бүх ажлыг даатгаж, чимээгүй суугаа. Гэхдээ үе үехэн хэргийн шалгагдах үйл явцыг хянаж байгаа тухайгаа ил, далдаар илэрхийлэн, шаардлага тавьсаар байгаа юм.

Тухайлбал, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг өчигдөр /2020.01.13/ өөрийн твиттер хаягаар дамжуулан “Манай гэр бүл Монголынхоо хууль хяналтын байгууллагад итгэн, өнөөдрийг хүртэл хүлээцтэйгээр харж сууна. “Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхан” гэдэг үг л өдөр бүр бодогдоно” хэмээн жиргэжээ.

Сонирхуулахад, @tolin555 гэх уг твиттер хаягийг өмнө нь Г.Батхүү агсан хөтөлдөг байсан бөгөөд аавыгаа өөд болсноос хойш Б.Ганхөлөг албан ёсоор шилжүүлэн авч хөтөлж эхэлсэн билээ.

Т.САНТ

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
мгл
мгл

хуулинханд найдаж бараг хэрэггуйдээ,олон тумнии итгэлииг ***даж дууссан,мафижсан эруугиинхэн болсон л гэж боддог

Back to top button