УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслах зорилгоор гурав хоногийн цалинтай чөлөө олголоо

Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр зуурын хүчтэй нөөлөг салхины хүч 24-34 м/с хүрч гамшгийн хэмжээнд хүрсэн байна.

Байгалийн үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрсэн тул аймгийн Засаг даргын тамгын газар хуралдаж, хандивын аян өрнүүлэхээр болжээ. Мөн гамшигт нэрвэгдсэн сумдын малчид, иргэдэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн төв болон бусад суманд ажилладаг үр хүүхэд, ах дүү, хамаатан саданд нь гурав хоногийн цалинтай чөлөө олгохыг бүх төрийн болон ОНӨГ-ын удирдлагуудад үүрэг болгожээ. Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагуудад уриаллаа. 

Байгалийн гамшгийн улмаас сумдад эрчим хүчний гэмтэл гарч, сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон байна.

Хохирлын хэмжээ хараахан эцэслэн гараагүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button