Улс төрийн мэдээ

Б.Амарсанаа: МАН нэн яаралтай УЗ, Бага хурлаа товлохыг шаардаж байна

МАН-ын дэргэдэх "Ардын хүч" ТББ-гаас хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус байгууллагын тэргүүн Б.Амарсанаа ярихдаа,

"Зуны эхэн сард Засгийн газар огцорч, шинээр байгуулагдсан. Энэ зун найр наадам хийцгээж, амарцгаалаа. Одоо улс орны амьдралд бүгдээрээ анхаарал хандуулж байна.

Бүх намууд их хурлаа хуралдуулж, бүтэц зохион байгуулалтаа хэлэлцэх үүрэг хүлээсэн байгаа. Манай намын хурал харамсалтай нь тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байна. Ээлжит хурлаа товлож зарлаж чадахгүй байдалд манай нам анх удаа орж байна. Үүнээс хамаарч намын гишүүд эргэлзэх, удирдлагадаа итгэл алдах явдал даамжирч байна.

Иймээс бид ойрын хугацаанд УЗ-ийг хуралдуулж, түүнээс Бага хурлыг товлох. Бага хурлаараа Их хурлыг товлох шаардлагыг тавьж байна. Эдгээр хурлаар улс орны ирээдүйг ч ярих ёстой.

Намын их  хурлыг албан тушаалаар барьцаалах, хууль бус үйлдлээ замхруулах байдлаар гацаах оролдлого явж байна уу хэмээн хардаж байна.

Иймд “Ардын хүч” холбооны төлөөлөл цуглаж, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Я.Содбаатар нарт өнөөдөр шаардлага хүргүүлэхээр шийдлээ.

Ардчилсан нам гэхэд дотооддоо эв зүйгээ олж, сонгогчдод нэлээд эерэг мессеж өгч чадлаа. Рейтингээр манай намаас илүү гараад явчихсан байна. Эрх барьж байгаа намын хувьд улс төрийн үйл ажиллагааг ийм сул явуулж болохгүй гэдгийг хэлье" хэмээв.

Б.Амарсанаа зуны эхэн сард Л.Оюун-Эрдэнийг хурдан ажлаа өг хэмээн шаардаж байсан удаатай нэгэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button