Нийгмийн

ХААН Банк програм хангамжийн чанарын шинжилгээний төлөвшлийн үнэлгээний TMMi-н шалгуурыг хангалаа

ХААН Банк харилцагчийн үйлчилгээг нэн тэргүүнд тавьж, технологи, хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын чиглэлд тогтмол шинэчлэл, сайжруулалт хийснээр илүү чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд чанарын инженерчлэлийн соёлыг төлөвшүүлж Программ хангамжийн чанарын шинжилгээний үйл ажиллагаандаа "TMMi (Test Maturity Model Integration)" олон улсын загварыг чиглэл болгон тогтмол сайжруулалтыг хийснээр "TMMi Defined" үнэлгээний шалгуурыг ханган баталгаажуулсан Монголын анхны байгууллага боллоо.

Энэхүү сертификатыг авснаар программ хангамжийн чанарын үйл ажиллагаагаа олон улсын түвшинд нийцүүлэн, “TMMi (Test Maturity Model Integration)”-аар баталгаажсан байгууллагын жагсаалтад бүртгэгдэж буй бөгөөд байгууллагын хувьд дараах эерэг үр нөлөөг бий болгож байна. Эдгээрээс дурдвал:

  • Чанартай бүтээгдэхүүн харилцагчдадаа хүргэх;
  • Цахим үйлчилгээнүүдийн чанар сайжрах – цахим бүтээгдэхүүнүүдийг амжилттай нэвтрүүлэх замаар тасралтгүй үйлчилгээ үзүүлэх;
  • Харилцагчдад шинэ үйлчилгээг богино хугацаанд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
  • Чанарын процесс сайжрах - Тестийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын шат бүрд нэгдсэн стандарттай болох;
  • Хууль, дүрэм журамтай нийцэх байдал нэмэгдэх - PCI DSS, ISO болон Монголбанк зэрэг зохицуулагч байгууллагын шаардлагад нийцэхэд дэмжлэг болох, эрсдэлд суурилсан тестийн төлөвлөлт хийх чадвар сайжрах;
  • Гуравдагч байгууллагуудын системүүдийг чанарын өндөр шалгуураар шалгаж нэвтрүүлэх гэх мэт.

Австрали улсын Мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг олон улсын үнэлгээний Planit байгууллагын зүгээс ХААН Банкийг тус үнэлгээг амжилттай баталгаажуулсанд баяр хүргэж “Энэхүү амжилт нь чанарын инженерчлэлийн хүчирхэг соёлыг бий болгох, программ хангамжийн тестийн нийтлэг стандартуудыг хэрэгжүүлэхэд тэдний тууштай байдлыг илэрхийлж байна. Манай байгууллагын зүгээс ХААН Банкийг энэхүү үнэлгээний шалгуурыг амжилттай хангахад нь дэмжлэг үзүүлсэндээ үнэхээр баяртай байна. Бид цаашид ч дэмжсээр байх болно” гэдгээ илэрхийлсэн юм.

ХААН Банк харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээр эрхэм зорилгодоо тусгасны дагуу цаашид программ хангамжийн чанарын шинжилгээний үйл ажиллагаандаа илүү үр ашигтай технологи, инновац шингэсэн санал санаачилга, сайн туршлагыг нэвтрүүлэн дараа дараагийн түвшинд хүргэхээр бид зорьж ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button