Эдийн засгийн мэдээ

Арилжааны банкнуудын актив ₮8.5 их наядаар өсөж, бизнесийн зээл олгох нөөц нь нэмэгджээ

Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм судалгааг өнөөдөр Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар товч танилцууллаа.

Үүгээр системийн таван банкны нийт актив өмнөх оны мөн үеэс 8.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг мэдэгдэв. Тэдгээрээс ХХБ, Голомт банкны актив хамгийн их өсжээ. Өгөөжийн хувьд Голомт, ХААН банкных харгалзан 14, 19 хувьтайгаар өндөр гарчээ.

Банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь хадгаламжийн өгөөжтэй ижил түвшинд хүрсэн статистикийг "Иргэд эргээд хадгаламжид итгэдэг болсонтой холбоотой" хэмээн тайлбарлав. Хугацаатай хадгаламжийн эрэлт их байгаа аж.

Түүнчлэн банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувь байдаг. Тэгвэл энэ удаа 16 хувьд хүрээд байгаа тул арилжааны банкнуудын эрсдэл даах чадвар өндөр буйг илтгэсэн гэлээ.

Өөрөөр хэлбэл банкны салбар амжилттай байна. Иймд бизнесийн зээл олгох зэргээр эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлэх нөөц боломжоор сайн байгааг онцоллоо.

Эдийн засаг салбар салбарт хүндрэлтэй байгаа өнөө үед арилжааны банкнууд эсрэгээрээ амжилттай, эрсдэл багатай буйг харж болно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын банкууд лаг аймаар баяжиж байна даа!

Холбоотой мэдээ

Back to top button