Улс төрийн мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын төрийн тэргүүнд бараалхана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дорнын эдийн засгийн форум”-д оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирсэн бөгөөд Ерөнхийлөгч Путинд бараалхах юм.
Үүний өмнөхөн Ерөнхийлөгч Владимир Путин “Монгол Улстай харилцах нь Оросын тэргүүлэх чиглэлийн нэг байсан бол одоо Москва хоёр орны эдийн засгийн харилцааг төрөлжүүлэх даалгавартай тулгараад байна” хэмээн хэлсэн билээ.
Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ “Улаанбаатар, Москвагийн харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн” хэмээсэн юм. Владимир Владимирович Путин Хятадад хийсэн дөрвөн өдрийн айлчалынхаа дараа Владивостокт ирэх нь тодорхой болсон бөгөөд өнөөдөр, маргааш хоёр тус форумд оролцох товтой байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвал: Lenta.ru
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.