Тариалангийн талбайн хэмжээг 200,000 га-аар нэмэх шаардлагатай байна

Хөдөө аж ахуйн салбарт энэ онд 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Цаашид хөнгөлөлттэй зээлийг ашиглалт сайтай сегмент рүү шилжүүлэх зохицуулалт хийнэ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолжээ. Түүнчлэн тариалангийн талбайн хэмжээг 200,000 га-аар нэмэх шаардлагатай гэж салбарын яам нь үзэж байгаа аж.
Газар тариалангийн дийлэнх бүс нутагт энэ жил хур бороо багатай, гандуу байсан учраас ургац алдах нь тодорхой болсон гэж тариаланчид хэллээ. Тиймээс урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, ургац хадгалах, борлуулахад бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа тухай уламжилсан байна.
Тариаланчид газар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-р хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах замаар шийдвэрлүүлэх боломжтой аж. Мөн тариалангийн бүс нутагт энэ оны аравдугаар сарын 25-ныг хүртэл тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээхгүй байх, оторлох болон өвөлжөөндөө буухгүй байх гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмыг чанд сахиулахыг сумдын засаг дарга нарт онцгой анхааруулжээ.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Т�##�байгаа нэмэх бус технологио шинэчилж, га-с авах ургацаа нэмэгдүүлдэг дэлхийн жишгээс сур�##�ц!