Улс төрийн мэдээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ₮837 саяар будаг авна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас 837 сая төгрөгөөр төрөл бүрийн будаг, лак, шингэлэгч авах тухай тендер зарласан байна.

Тухайн тендерийг өчигдөр буюу энэ сарын 04-ний өдөр зарласан байх бөгөөд есдүгээр сарын 29 хүртэл үнийн санал хүлээн авахаар тодотгожээ. Тендерийн нийт өртөг буюу 837 сая төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ өөрийн хөрөнгөөс энэ ондоо багтаан гаргах юм байна.

Тодруулбал, цагаан, ногоон, хар, улаан гэх мэт олон төрлийн өнгийн будаг, будаг шинэглэгч, загвар болон голчийн хайрцаг будах будаг, шүршдэг будаг, лак гэх мэт 24 нэр төрлийн бүтээгдэхүүн авахаар төлөвлөсөн байна. Нийт хэмжээ нь 12,265 кг. Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГын агуулахад гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор хүлээлгэн өгөх юм байна.

Нэмэлт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Орхон аймгийн Эрдэнэт хотод байрлах, зэс-молибдены хүдэр олборлон баяжуулдаг уул уурхайн томоохон үйлдвэр. 1978 онд байгуулагдсан бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлож, 37.2 сая тонн хүдэр боловсруулан, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5 мянга гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг газар юм.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button