Улс төрийн мэдээ

Өвөл ирж байхад "Эрдэнэт үйлдвэр" ₮182 саяар зуны дугуй авна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас төрөл бүрийн суудлын автомашины зуны дугуй авах тухай тендер зарласан байна.

Уг тендерийг өчигдөр буюу /2025-09-04/-ний өдөр зарласан бөгөөд нийт өртөг болох 182 сая төгрөгийг өөрийн хөрөнгөөс энд онд санхүүжүүлэхээр тусгажээ.

Тухайлбал, 182 сая төгрөгөөр 185/R14/LT, 195/80R15 LT, 215/65R17 гэх мэт 15 төрлийн 243 ширхэг зуны дугуй авахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ гэрээ байгуулагдсанаас хойш 60 хоногийн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын агуулахад хүлээлгэн өгөхийг тусгажээ.

Нэмэлт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Орхон аймгийн Эрдэнэт хотод байрлах, зэс-молибдены хүдэр олборлон баяжуулдаг уул уурхайн томоохон үйлдвэр. 1978 онд байгуулагдсан бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлож, 37.2 сая тонн хүдэр боловсруулан, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5 мянга гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг газар юм.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эзэнгүй өмч юм чинь аргагүй шдээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button