Г.Занданшатар: Хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх болсонд баяртай байна / В.В.Путин: Худалдааны эргэлт 17%-иар өссөн

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. Энэхүү уулзалтын үеэр тэд дараах зүйлсийг ярьжээ.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин: "Монгол Улстай буюу хөрш, анд, стратегийн түнштэйгээ хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь бие даасан ач холбогдолтой бөгөөд манай улсын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг тэмдэглэж байна. Өнгөрсөн оны хувьд манай хоёр орны харилцаа эергээр өрнөж, худалдааны эргэлт 17 гаруй хувиар өссөн сайн үзүүлэлттэй байсныг онцолж байна. Манай уламжлалт томоохон төслүүдийн хувьд урагштай байна" хэмээжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гарсанд баяртай байна. Их эрдэмтэн М.Ломоносовын "Оросын хүч чадал Сибирээр өсөн нэмэгдэнэ” хэлсэнчлэн "Сибирийн хүч-1" төсөл амжилттай хэрэгжсэн. Одоо "Сибирийн хүч-2" төслийн хэрэгжилт эхлэх гэж байна. Энэ томоохон төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө Таны гаргасан хүчин чармайлтад чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун зусарч золиг вэ