Р.Чингист ажилгүй байсны нөхөн төлбөр ₮26.6 саяыг олгоно

Дотоодын цэргийн коммандлагч асан Р.Чингисийг үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх үзсэнийг өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.
Тэгвэл шүүхийн шийдвэрийн тойм нээлттэй байршжээ. Үүгээр шүүхээс Р.Чингисийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг ч олгохоор болсон байна.
Тухайлбал Р.Чингис нь 2025.01.07-ны өдрөөс 2024.05.31-ний өдрийг дуустал хугацаагаар бодож ажлын 103 хоног 26,683,910 төгрөгийг нэхэмжилсэн аж. Үүнийг хангахаар шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан ба түүний хүү, Р.Чингис ба түүний дүү нар санхүүжүүлж байна" гэж мэдэгдсэн байдаг. Улмаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболдын саналаар, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн тушаалаар Р.Чингисийг ажлаас нь чөлөөлсөн юм.
Р.Чингис хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүхболдыг хусаад Чингисийг ЦЕГ-ын дарга болгох нь зөв, энэ чинь шудрагадуухан гар шиг бгаа юм. Тэгээд ер нь цагдаа, хуулийн байгууллагаас Хэнтийн татаасны мангаруулыг даруйхан �######�уулв�##� зохино доо !
төрийн байгуулагууд, төрийн өмчит компаниудыг Хэнтийн гаруудаар бүх шатанд нь чихэж дүүргэсэн шүү.....................үүнийг яар�##�тай цэгцлэхээс Зандка 9 ажлаа эхлээрэй.................
За �######�аа. Шүүгчийнх нь авилгад 10 сая нь уу
Оджи боссын нохой дахиж төрд шургах уу
Өдрийн 262К, сард 5,6 сая
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch