Улс төрийн мэдээ

"Хавдар судлалын төв-2"-ыг Турк улс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ

2024 онд Ерөнхийлөгчийн гаргасан захирамжийн дагуу "Хавдар судлалын төв-2"-ыг байгуулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатарыг томилж байсан билээ.

Уг шинэ эмнэлэг нь СХД-ийн нутаг дэвсгэрт 95 мянга 308 мкв цогцолбор бүхий эрт үеийн илрүүлэг, үзлэг оношилгоо, эмчилгээ зэргийг нэг дор багтаасан байхаар төлөвлөж буй.

Турк улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемигшоглу Монголд айлчилж буй ажлын хүрээнд зураг төслийн шатандаа яваа Хавдрын шинэ эмнэлгийн төслийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн бүтээн байгуулалтад хоёр улсын төрийн тэргүүн онцгой анхаарч буй учир төслийг урагшлуулахад томоохон дэмжлэг болно хэмээн онцолжээ.

Шинэ Хавдрын эмнэлгийг Монгол, Турк улсын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож, бүтээн байгуулах хөрөнгө мөнгө, хүний нөөц, техникийн олон талын хүч нөөцөд бүх талаар дэмжин ажиллана гэв. Энэ хүрээнд ойрын хугацаанд зураг төслийн явцтай танилцах уулзалтыг зохион байгуулахаар болсон байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button