Гэмт хэрэг
Дугуйн аялал хийхээр Монголд ирсэн гадаадын хоёр иргэн нэгнээ хутгалсан хэрэг гарчээ

Дугуйн аялал хийхээр манай улсад ирсэн Итали улсын иргэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас АНУ-ын иргэн хутгалж, гэмтээсэн хэрэг гарчээ.
Тухайлбал, БГД-ийн дугаар хороонд бусдад хутгалуулсан гадаадын иргэн гудманд хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл энэ сарын 6-ны 19 цагт Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар ЦЕГ-ын албан мэдээлэлд дурджээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.