УЛС ТӨРУлс төрийн мэдээ

4.4 их наядын цэвэр ашигтай “Ухаа худаг”-ийг Тавантолгойн бүлэг ордын ердөө 4% нь гэх зорилтот мессеж

Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшдэг “Ухаа худаг” орд Тавантолгойн бүлэг ордын ердөө дөрөвхөн хувь нь шүү дээ. Юуг нь дээрэмдэх гээд байгаа юм” гэх агуулга хөврөв. Хөврүүлсэн ч юм бил үү. Нэлээн хэд шүү.

Дөрвөн хувь нь хэр их өгөөжтэй вэ гэдэг нь том асуудал шүү.

“Энержи Ресурс” анх Тавантолгойн бүлэг ордод анх зургаан орд эзэмшдэг байв. Тавантолгой, Шар тээг, Бор тээг, Бортолгой нэртэй нийт 68253 га талбай бүхий таван ордыг Засгийн газарт шилжүүлсэн. Харин 2959 га талбай бүхий ордыг авч үлдсэн нь "Ухаа худаг" юм.

Ингэж авч үлдэхдээ талбайг нь шинэчлэн тогтоохдоо нийт нөөцийн 4 орчим хувь гэх агуулгыг цохон тэмдэглүүлчихсэн. “Ухаа худаг”-ийн 411 сая тонн бөгөөд хайгуул судалгааны ажилд 3.5 сая ам.доллар зарцуулсан байдаг. Нэг ёсондоо Тавантолгойн бүлэг ордоос хамгийн сайн нөөцтэй, "өрөм" нь гэж болох хэсгийг "Нийт нөөцийн 4 хувь" гэх мэтээр тайлбарлаж, солбилцлыг нь шинээр тогтоож байгаад үнэгүй авч үлдсэн "Энержи ресурс"-ийн түүхийг З.Энхболд тайлбарласан удаатай. З.Энхболдын хэлснээр, "Энержи ресурс"-д үнэгүй өгсөн "Ухаа худаг"-ийн ордоос 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олох байсан гэгддэг. 132 их наяд гэдэг бол манай улсын бараг дөрвөн жилийн төсөв гэсэн үг.

Тавантолгойн нүүрсний бүлэг орд нь JORC* /Joint Ore Reserves Committee буюу Австралийн хүдрийн нөөцийн хороо/ 7.4 тэрбум тн нүүрсний нөөцтөй хэмээн тогтоож байсан. Жилийн өмнө 1.8 тэрбум тонноос нэмэгдүүлж, 8.1 тэрбумаар тогтоосон байдаг.

Саяхан Засгийн газар “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн “Төгрөг нуурын орд”-д эзэмшдэг лицензийг нь цуцлачихсан. “Стратегийн ордуудаа төрд аваагүй байж, стратегид бүртгэж чадаагүй орд дээр попорлоо” гэх шүүмжлэл дагасан. Удахгүй стратегийн ордуудад энэ мэт ажиллах хүлээлт үүсгэлээ. Ж.Оджаргалаас “Ухаа худаг”, Б.Нямтайшираас “Нарийнсухайт”, “Ажнай” Д.Бат-Эрдэнээс баруун, зүүн цанхийн хэсгүүдээ авах шаардлага бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энержи ресус гэж улс цөлмөдөг шааруудыг төр яагаад хамгаалаад бгаан

Зочин
Зочин

Ene ER nertei luivarchid ulsiig ideed suuj bn

Зочин
Зочин

Энэ Оджаргал гэж новшийн амьтан шунал нь дийлдэхгүй ээ

Зочин
Зочин

Энэ компани бол зүгээр л эх орныхоо хөрсийг идэгч өмхий шаарнууд

Зочин
Зочин

Ene uhahudag ord gj uursduu uhaj idej bgaa hulgaichid shd

Зочин
Зочин

Ene ER ni shunaltai baasnuud l bn, ard tumen hohirch bn

Зочин
Зочин

Ulsiin horongiig idsen hulgaichid burhan ni ch uuchlahgui dee

Зочин
Зочин

Энэ хулгайчуудыг төр нэг мөсөн зайлуулах цаг болсон

Зочин
Зочин

Энэ бол ард түмний өмчийг үнэгүй авсан хог новшнууд

Зочин
Зочин

Bugd ni boojgoigoo hardag bogs doloogchid yum bn l daa

Зочин
Зочин

Энэ “боссууд” бүгд л шуналын тулам, ард түмнээ тоодоггүй новшнууд

Зочин
Зочин

Ene ajilladag nuurs bish ajilladag luivar l bna daa

Зочин
Зочин

Energy resurs gj nertei hulgaich nar ter munguuruu bugdiiin nuluud bn

Зочин
Зочин

Зүгээр л цагаандаа гарсан шуламнууд, улс тонож дуусдаггүй ээ

Зочин
Зочин

Ajillaj bgaa nertei ajillahgui, zgr idej uuhaa meddeg hog shaarnuud bn

Зочин
Зочин

Энержи нэртэй луйварчид эх орон, ард түмэн гэж боддоггүй малнууд

Зочин
Зочин

Ene bol shudraga busiin tod jishee, bugd hulgaichid

Зочин
Зочин

Энэ улс төрчидтэй нийлсэн компани зүгээр л хулгайчдын орд

Зочин
Зочин

Ene kompani bol ard tumniig tonoj suusan zavaan gazar

Зочин
Зочин

Энэ баячууд бүгд л тарган гахай шиг цадахаа мэддэггүй ээ

Зочин
Зочин

ed nariig buh hurungiig hucheer huraa

иргэн
иргэн

Улсад *татвар* төлдөггүй Оджаргалын компани гэгддэг , Ухаа худаг Ард түмний Өмч болохоос энэ Луйварчины өмч биш,,,,,

Зочин
Зочин

Уул уурхайн сайд нь МСS n гөлөг шүү дээ. Засгийн газар буруу хүнээр сайд тавьсан. Бараг л МСS n засгийн газар болчихсон

Zochin
Zochin

Ухаа худаг гэдэг пиар бол жонхуу ,данх,зи 3 аас явуулж байгаа тэдний төлбөртэй армийн хийж байгаа үйлдэл .Монголын баялгийг юу ч хийхгүй 250 сая $-оор зараагүй биздээ,харин үйл ажиллагаа явуулаад татвараа төлөөд ажлын байр бий болгоод явж байгаа компани гэж ойлгодог.Одоо төмөрзамын хил холболт болон талх 20000 г.м но илрэх болоод ирэхээр гөлөг төөрүүлэх арга нь ухаа худаг юм бна гэж ойлгогдоод байна даа.

Иргэн
Иргэн

Зовлонтой амьдралтай хүн юм даа!!! Өөрт нь ингэж олон хүнд доромжлуулаж байх нь таатай бн гэхээр дуусчээ!!!

Зочин
Зочин

Энэ нөхөр ардын намынханий аманд мөнгийг ёстой чихэх шиг болдог байх л даа! тэгээд л ардын намынхан дув дуугай! Тэгсэн мөртлөө Баттулга, төгрөг нуур гэж яаж орилж, чарлаж байлаа!

Зочин
Зочин

Ардын намын түрийвч шүү дээ! Нохойн баас!

Damdiinya
Damdiinya

Olon ulsad baigaliin baylag ashiglahad niitiin, ulsiin, toriin companid bgag delhiin barag terguuleh ulsad mash todorhoi bhd maniad bolhoor nuhduud bidniih geel; uls, tor zasag n diilehgui bazuulaad bj bdg neree… haiguul hiij, zardal ersdel gargasan bol tsever baylag buteegch huviin omch…Uhaa hudag Tim bish bgag bugd medeed bhd

Зочин
Зочин

Нэг л чухал царай гаргасан үндэсний үйлдвэрлэгч нэртэй болохоос хөгшин хужаагийн суганы үс бус уу

Ene 3- aas butsaaj av tsever
Ene 3- aas butsaaj av tsever

Luivar shvv

Зочинз
Зочинз

Оюук уул уурхайгааа ард иргэдэд өмчлүүлнэ гээд л зөв юм яриааадл эхэлсэн энэ одоо бүүр сураггүй болждэээ чавааас ямарч залгамж чанаргүй хулгаачууд ээлжилсээрл

Онон.
Онон.

Төрд авна гэж байвч өөр бүлэглэл авах гэж байвал яахын.

Владимир
Владимир

Компаниудаас луйвөрдаж аваад том дарга нарын гараар ороод сураггүй болсоноос компаниудад бөйсан дээр байна..МCS татвараа төлж бас том бүтээн бөйгуулөлт хийж ажилын байр бий болгож гоё тохилог үйлчилгээнүүд бий болгож байна..Оюун Эрдэнэ Амарбаясгалан нар нүүрс хулгайлж Жэнкотой хамтарасан шүүү

Арман
Арман

9 ҮEРЭЭ ТАМД ОЧООРОЙ ????????????

Зочин 7
Зочин 7

Монголчууд бие биенээ хэмжхэлж үл болно. Бидний ий үйлдлийн хойгуур гадныхан хамаг байлдгий нь аваад, газар нутагт нь тариа ногоо тариад эзэнгүй мэт ааашилж байна. Иймээс үндэсний хөрөнгөтиөн, баячуудаа олноор төрүүлж, өөрсдөө эх орноо хамгаалж, хөгжүүлмээр, эзэн ёсоор эрхээ эдэлмээр байна. Одоо Няттайшир, Оджаргал нарын зэрэг мэдлэг боловсрол сайтай, компаний засаглалыг сайн явч яваа эрхэмүүдээ засаг төр лүү оруулж, Ерөнхий сайд болгомоор байна. Бие ыиенээ сайн түшиж дэмжицгээе.

Зочин 7
Зочин 7

Оджаргалын муу муухай, адгийн харагдуулах юмыг Женко Баттулга, түүний үнэнч анд Мөнхбаясгалан, Оюунэрдэнэ, херо Баатар Нямбаатар болон тэдний хамгсаатан хэвлэл мэдээллийнхэн хийж байна. Улсаа бодоод одоо болих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button