Ерөнхий сайдын "рийлчин", "постерчин"

Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр unnu.news медиагийн Ерөнхий продюсер асан Х.Цогтбилгүүндарь томилогдон ажиллаж байна.
Х.Цогтбилгүүндарь АНУ-ын Миннесотагийн их сургуулийг Улс төр, дижитал медиагийн чиглэлээр төгссөн. "Сэхээтэн" подкэстийн үүсгэн байгуулж, саяхныг хүртэл шинэ өнгө төрх бүхий unnu.news медиаг удирдан ажиллуулж байв. Unnu.news-ийн Инстаграм хуудас дахь контентууд нь дизайн, хийцлэлийн өөрийн гэсэн шинэ хэв маягийг медиа салбарт авчирсан.
Мөн тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлөн ширээний ард уулзаж, асуулт тавьж байв.
Харин Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа авсны ард рийлс, постер гэхчлэн хэлбэрээр зарим мэдээллээ түгээх болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тэр рийлсээр "хүч үзэж" байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ойролцоо шинээр Оюут орд нээсэн талаарх мэдээллийг цусан улаан өнгө бүхий постерт багтааж, Ерөнхий сайдын албан хуудаст нийтэлсэн.
Эдгээр хийцлэл, медиа ажиллагааны нь ард Х.Цогтбилгүүндарь байгаа аж. Залуу зөвлөхтэйгөөр Ерөнхий сайд Г.Занданшатар медиа дээр ажиллах нь.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.