"Трафигура": АНУ-ын тарифын өөрчлөлт газрын тосны зах зээлд нөлөөлж эхлээгүй байна

"APPEC 2025" хурлын үеэр дэлхийн газрын тосны зах зээлийн талаар "Трафигура" группийн эдийн засагч дүн шинжилгээ хийсэн байна.
Тэд дараах дөрвөн гол дүгнэлтийг танилцуулжээ.
Нэгт: ОХУ-ын түүхий нефт тээвэрлэхэд "Shadow fleet" буюу хөлөг онгоцны "харанхуй" флот гол үүрэг гүйцэтгэж байна. Хориг арга хэмжээ ихсэхийн хэрээр флотын тээвэрлэлт нэмэгдсээр байна.
Хоёрт: АНУ-ын тарифын нөлөө одоогийн байдлаар дэлхийн эдийн засаг болон түлшний эрэлтэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байна. Тарифуудын нөлөө мэдэгдэж эхлэхэд хугацаа шаардлагатай. Компаниуд өмнөх тарифын түвшинд нөөцөлсөн нөөцөө ашиглаж, үнэ нэмэлгүй зах зээл рүү нийлүүлж байна.
Гуравт: АНУ-д газрын тосны болон хийн хайгуулын платформын тоо 25%-иар буурсан, харин үйлдвэрлэл нь шууд багасаагүй. Гэхдээ 6-8 сарын дараа үйлдвэрлэл хүндрэлтэй нүүр тулж болзошгүй гэсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.