МАН ₮3.3 тэрбум, АН ₮2.5 тэрбум, ХҮН нам ₮756 саяын санхүүжилт төрөөс авна

Сонгуулийн ерөнхий хороон УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо.
Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлдэг юм. Санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо сонгуулиар тухайн намын авсан санал болон суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог байна.
Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилт нь дөрвөн жилд нэг удаа олгох болон жил бүр олгох хоёр төрөлтэй бөгөөд дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийг энэ онд олгосон.
Харин жил бүр олгох санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянасны дараа 2026 оны 5 дугаар сард багтаан хянагдсан тайлан дахь тухайн намын орлогын дүнгээс хамааруулж, эцэслэн тогтоодог.
Тэгвэл ирэх 2026 онд МАН 3.3 тэрбум, АН 2.5 тэрбум, ХҮН нам 756 сая, Үндэсний эвсэл 376 сая, ИЗНН 368 сая, Шинэ нэгдсэн эвсэл 275 сая, Үнэн ба Зөв нам 161 сая төгрөгийн санхүүжилт авна.

Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
олон ург�##�ьч үзлээр олоннамыг гаргаж ирэх нь зөв санхүүжилтийг дэмжинэ
БИТГИЙ ХУЦ АЛНУУДАА ТӨМСӨГНҮҮДЭЭ ЭНЭ МӨНГИЙГ МАНИАСАА ДЭЭРЭМДЭНЭ БҮХ НАМ СӨНӨЖ БУТРААД ЖИНХЭНЭ ЯНХАН ХҮҮХНИЙ ТЭМБҮҮРСЭН АЛ БОЛЦГОО
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud