ДЭЛХИЙЭнтертайнмент

"EXO” хамтлагийн гишүүн Чен аав болно

К-Поп хөгжмийн ертөнцөд өөрсдийн томоохон байр суурийг бий болгосон EXO хамтлагийн гишүүн Чен тун удахгүй хуримаа хийх төдийгүй найз бүсгүй нь бие давхар болсон гэдгийг шүтэн бишрэгчдэдээ албан ёсоор зарлажээ. Тэрбээр энэ тухайгаа захиа болгон гараар бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Чений харьяалагддаг "SM” энтертайнментийн зүгээс уг захидалд бичигдсэн бүхэн үнэн гэдгийг баталсан гэнэ.

Уг захидалд, "Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна, бас энэ мэдээг та бүхэнд зарлах гэж байгаадаа үнэхээр их сандарч байна. Надад үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг нэгэн эмэгтэй бий. Мөн бурхан нада гайхалтай зүйлийг бэлэглэсэн. Энэ мэдээг сонсоод чин сэтгэлээсээ баяр хүргэсэн хамтлагийнхаа залууст баярлалаа. Мөн үргэлж хайраа илгээж, дэмждэг шүтэн бишрэгчдэдээ баярлалаа” гэж бичжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button