Сошиал трэнд

“Макс”-ын Д.Ганбаатар 45 хоногт эмнэлгийн объект бэлдэж, 500 ор хандивлана гэв

Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар өнөөдөр /2020.01.14/ өөрийн цахим хуудсаар дамжуулан эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй орны асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ,

“Хөгшид, хүүхдээ тэвэрсэн ээж эмнэлгийн коридорт хэвтэхийг харахаар сэтгэл зовниж байна аа. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад манай хамт олон бэлэн. Объект нь бидэнд байна. 45 хоногийн дотор эмнэлгийн зориулалттай 500 ор бэлэн болгох боломж бий. Мэдээж үйл ажиллагаа, халаалт, дулааны асуудал гээд тодорхой хэмжээнд түрээс, төлбөрийн асуудал яригдах байх. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь томуу, томуу төст өвнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад л энэ асуудал яригдах нь ойлгомжтой. Санаачлагыг маань Эрүүл мэндийн салбарынхан анхааралдаа авна биз ээ” гэжээ.

https://www.facebook.com/dagvadorjiin.ganbaatar/photos/a.471383479895608/1026660367701247/?type=3&__xts__%5B0%5D=68.ARCZ_OxRfRLzgWf5ibZ0z8H5w2uEfLJ7h2iy80syxGBNhxSFfQHCpnUadKYaXhSzVAuZmWqW-7gba3xu7ICd7fgn240k3k5h7YXiRvJt6GUb0CSMzgznHcUwIbeTuxzCpwwCU9pKiOe397UikApVNLYoLBAsKH2Cot74lhyLKosfiq4Gqsy0XduZkrQMjRGnv-2Bhwjiqjdug1GweB93CRBlXVU09cLNoh15EgCqxNgjEuR7voie8K0iDdGsut8jEnzemLLTjRJdn6_jAcy1zeiTY8M1UYC7kRnbRqeUhHAhqXGTAjxO7Y5G8FWP7-QvcmQBxxIr4vudLjRStEOB2n4a9A&__tn__=-R

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
НАРАН
НАРАН
2020-01-28 09:53

хөгжмийн зохиолч ЧИНБАТЫН эмчилгээнд зориулсан тоглолт нөхцөл байдлаас ш�##�тга�##�аад хойшлох байх. Манайхаан бизнесийнхээн мөнгийг нь урьдчилж өгчихөөд тоглолтын дараа авчихаасай... анхаар�##�даа аваарай.

Холбоотой мэдээ

Back to top button