УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газар дараах асуудлууд хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.09.10/ хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээний тайлангийн тухай
- “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журамд “40 хувиар”)
- ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
- “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тухай
- “Иргэдийн санал, санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2024 оны 249 дүгээр тогтоол)
- Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтэц” Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоол)
- “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам)
- Нууц асуудал
- Бусад асуудал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэж байна" гэж бичих ёстой баймаар. Заахын тийн ялг�##� гэдэг зүйл монгол хэл бичгийн дүрэмд хэвээрээ байгаа биз дээ, П.Урнаа ?
Хур�##�даад л байдаг улс орон бахь байдгаараа! Монгол улсын засгийн газрын нэн тэргүүний ажил чинь МАН -АН - г авилгаас ангижруулах, хулгай дээрмийн бүлэглэлүүдийг устгах шүү дээ хө!!! МАН -АН мафиуудын Монгол улсад учруулсан боловсролын системийн сүйрлийг сэргээж ард иргэдийн боловсролыг дээшлүүлэж, улмаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэж, МАН -АН мафиуудад хууртахгүй болмоор байна!!!
автомашины татвар, хөрөнгө борлуулсаны 2 хувь зэрэг асуудлыг ярилцахгүй юмуу Ард Иргэдээ шаардахгүй юмуу
Нөатийн мөнгөө өгөөч ээ.
Хүйтний улир�##� эхэлчлээ ноогдол ашгаа өгөх болоогүй юу 1 жилийн өмнө яг өдийд ордог байсан юмсан.