Эдийн засгийн мэдээ

Үхрийн цул махны үнэ өсөж 24,527 төгрөгт хүрч, хүнсний ногооны үнэ буурсан байна

Улаанбаатар хотод 2025 оны есдүгээр сарын 08-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.6 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос

  • Хоёрдугаар зэргийн гурил кг тутамдаа 45 төгрөгөөр өсөж 1377
  • Атар талх 72 төгрөгөөр өсөж 2675
  • Хонины ястай мах кг тутамдаа 42 төгрөгөөр өсөж 16,733
  • Үхрийн цул мах кг тутамдаа 42 төгрөгөөр өсөж 24,527
  • Сүү литр тутамдаа 15 төгрөгөөр өсөж 3400
  • Ургамлын тос литр тутамдаа 552 төгрөгөөр өсөж 10,583
  • Алим кг тутамдаа 66 төгрөгөөр өсөж 7429 төгрөг болсон байна.

Харин үхрийн ястай мах кг тутамдаа 78 төгрөгөөр буурч 20659, төмс кг тутамдаа 120 төгрөгөөр буурч 2555, лууван кг тутамдаа 77 төгрөгөөр буурч 3389, байцаа кг тутамдаа 96 төгрөгөөр буурч 3636, хүрэн манжин кг тутамдаа 65 төгрөгөөр буурч 3768, сонгино кг тутамдаа 97 төгрөгөөр буурч 4264 төгрөг болсон байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button