УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Чойжилсүрэн: Хэрэглээний өсөлтийг бүрэн хангахад хүндрэл үүсэж байсныг нуулгүй хэлье

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл байдлыг танилцуулж байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2025 онд Монгол Улс 997,023 өрхтэй байгаа бөгөөд үүний 81,1 хувь буюу 809,229 өрх цахилгааны гэрээ байгуулан эрчим хүчээр хангагдаж байна. Үлдсэн айл буюу

  • 176,100 айл өрх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй
  • 7500 орчим нь бага оврын цахилгааны үүсгүүртэй
  • 4500 орчим нь хот суурин газрын захаар гэрэл, цахилгаангүй гэдэг мэдээллийг орон нутгийн байгууллагуудаас мэдээлээд байна.

Оргил ачаалал дунджаар 11 хувийн өсөлттэй явж байна. Бид болзошгүй аваарын нөхцөл байдалд ажилласан хэвээр. Хэрэглээний өсөлтийг бүрэн хангахад хүндрэл үүсэж байсныг нуулгүй хэлье.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. ДЦС 61%, цахилгаан дамжуулах түгээх сүлжээ 63%, дулааны сүлжээ 72%, нүүрсний уурхайнууд 65% гүйцэтгэлтэй байна. Компаниудын аваарын нөөц бүрдүүлэлт 85 хувьтай.

Цаашид том хүчин чадлын эх үүсвэр ашиглалтад орохооргүй байгаа.

2025-2026, 2026-2027 оны өвлийн их ачаалалд эрчим хүчний хэрэглээний огцом өсөлтийг хангаж чадахгүйгээс тодорхой хэмжээний хязгаарлалт үүсэж болзошгүй. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлээд явж байгаа гэдгийг хэлье. ДЦС-3-т гарсан 50мВт-ын асуудлыг Бөөрөлжүүтийн 50мВт ашиглалтад оруулсанаар хангана. Эрчим хүчний оргил ачааллын хэрэглээ өсөхгүй, өнгөрсөн жилийн мөн үетэй ижил байвал хязгаарлахгүй өвөлжих боломж байгаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ нэг нуулгүй хэлье гэсэн хэлгий �####�

Зочин
Зочин

manaih nepal shig bosj bj ene met l#riig avj hayahgui bol uudluhguibdee

Эмгэн
Эмгэн

Энэ ер нь с�##�барын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт тооцоо хийж чаддаг хүн мөн үү???
Өвөлжилтийн бэлтгэлд ача�##��##� нэмэгдэхгүй гэж захын чавганц ч хэлэхгүй. Сургууль цэцэрлэг хэчнээн ашигл�##�тад орсон, шинээр орсон ооон байрууд тог дулаан хэрэглэхгүй гэж үү?????.

Холбоотой мэдээ

Back to top button