Эдийн засгийн мэдээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар буурсан байна

Монгол Улс 2025 оны эхний 8 сард нийт 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 9.2 тэрбум ам.доллар, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (8.2%) тэрбум ам.доллар, экспорт 1.5 (13.8%) тэрбум ам.доллар, импорт 24.7 (0.3%) сая ам.доллар, тэнцэл 1.4 (46.2%) тэрбум ам.доллароор тус тус буурсан байна.

Экспорт 2025 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрс 2.7 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 238.9 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 43.3 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 35.0 сая ам.доллар, хонь ямааны мах 25.9 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.5 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 88.8 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 43.4 сая ам.доллароор өссөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 24.7 сая ам.доллароор буурахад ачааны автомашин 128.9 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 44.0 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 32.5 сая ам.доллар, дизель түлш 30.5 сая ам.доллар, автобензин 23.3 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин суудлын автомашин 128.6 сая ам.доллар, согтууруулах ундаа 16.5 сая ам.доллароор өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button